Дэлхий даяараа нэг хэлтэй байдаггүйн харгайгаар хөгжил дэвшил хүртэл удаан явагддаг тал бий. Ялангуяа онолын ойлголтууд, нэр томьёонуудыг орчуулах гэж нэг айхтар асуудал байдаг бололтой. Би энд Rent Seeking /Ашиг хонжоо хайх гэж орчуулав/ гэдэг зүйлийн талаар өгүүлсү.
Эдийн засгийн онолд, тэр дундаа микро эдийн засгийн онолд Монополийн тухай олон загваруудыг тусгаж өгдөг. Эдгээр загваруудын нэг нь үнийн ялгаварлал юм. Монополь пүүс ялгаатай хэрэглэгчдэд ялгаатай үнүүдийг санал болгохыг үнийн ялгаварлал гэж хэлдэг.
Үнийн ялгаварлалыг /price discrimination/ төгс болон төгс бус үнийн ялгаварлал гэж хоёр ангилдаг.
Монополь пүүс үнийн ялгаварлал явуулсанаар хэрэглэгчийн хожоог үйлдвэрлэгчийн хожоо болгож хувиргадаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж өөрийн ноёрхлыг ашиглан тэдний хүртэх боломжтой байсан таатай байдлыг өөрийн болгодог гэсэн үг. Уг үйл явцыг Rent Seeking гэж нэрлэдэг. Шинэ сонгодог онолын үүднээс энэ талаар товчхондоо ийм тайлбар өгдөг.
Харин институцийн онолын үүднээс үүнийг тайлбарлахад нилээд ойлгомжтой дүр төрх гарч илдэг. Манай орны жишээн дээр албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хээл хахууль авах боломж өндөртэй байдаг төрийн алба бол үүний нэг жишээ.
Төрийн албан хаагч болж, өөрийн эрх мэдлээ ашиглан хээл хахууль авч байгаа нь тэр хахуулийн мөнгийг өөр хэн нэгэн өөрт ашигтай зүйлд зарцуулах байсан боловч түүний тэрхүү мөнгийг тухайн төрийн албан хаагч албан тушаалаа ашиглан булааж авах явдал нь төрийн алба руу улайран зүтгэх хүмүүсийн Rent seeking-г харуулж байна.
Институцын үүднээс үүний шалтгааныг тайлбарлавал засаглалын алдаа, гэрээний бүрэн бус байдал, институцийн буруу тогтолцоо гэж тайлбарладаг.

3 Сэтгэгдэл:
Rent Seeking гэдгийг орчуулахад бас үнэхээр хэцүү байгаад байгаан. Гэхдээ миний бодлоор "лобидох" гэх нэлээд дөхөх юм шиг санагдаад байгаан.
Гадаад үгийг гадаадаар орчуулах гэж ... лобидох
Lobby нь өөрөө рент хайхын нэг хэлбэр юм л даа. Хээл хахууль, лиценз худалдаж авах ч бас л үүний нэг хэлбэр. Тэгэхээр Лоббидох хэтэрхий өрөөсгөл үг л болчих гээд байх шиг санагдаад байгаа.
Post a Comment