January 22, 2009

Эрх чөлөөний нэгэн эргэцүүлэл...

Яг одоо үүнийг анхааралтай уншиж буй танд зориуллаа. Эргэцүүлж үзээрэй гэж хүсье.
Эрх чөлөө гэдэг нэрийг бодвол дураараа байх, чөлөөтэй байх, эрх эдлэхийн нэр баймаар санагддаг юм. Гэхдээ эрх чөлөөтэй байна гэдэг нь эрх чөлөөгүй байхын нэр гэж Сократ хэлсэн нь юутай үнэн юм бэ.
Жишээлбэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд хүмүүс бусдын хүртэж болох боломжуудыг өөрийн болгож эхэлдэг. Энэ талаар өмнө нь ёс зүйн гажуудал дээр дураж байсан. Хахуульд өртөж байгаа хүн гэдэг бол тэр мөнгийг өөр хэн нэгэн хүртэх байсныг булааж авч байгаа хүнийг хэлж байгаа юм. Үүнийг нэрлэдэг эдийн засгийн мэргэжлийн хэллэг ч байдаг.
Өөр зөндөө эрх чөлөө бий. Эдгээрийг ярих бүрт заавал хариуцлага гэдэг зүйл дагалдаад гараад ирнэ. Гэхдээ алийг нь түрүүнд нь тавиж байгаагаас шалтгаалаад шударга байдал гэдэг зүйл бас гараад ирнэ. Хариуцлагадаа уялдуулан эрх чөлөөг бий болгодог бол тэр шударга байдал гэж би боддог. Харин хариуцлагыг үл ойшоон эрх чөлөөг эдлэх нь шударга бус байдал. Ингээд бодохоор надаас эхлээд бүх л хүн шударга биш болно.
Дэлхий дээр эрх чөлөө, хариуцлагыг хэн ямар хэмжээгээр илүүд үзэж байна тэр хүнийг сайн, муу, үнэнч, хуурамч гэж ангилаад, үүнээс шалтгаалуулаад албан тушаал оноодог байсан бол хүн бүр шударга, хариуцлагатай байх биз. Гэтэл хүнийг зөвхөн эдгээрээр үнэлэх боломжгүй зүйл.
Би эрх чөлөөтэй байна гэдэг нь өөрт байгаа боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахын нэр биш. Харин өөрт байгаа эрх чөлөөгөөр бусдын эрх чөлөөнд заналхийлэхгүй байж чадвал би эрх чөлөөгөө хамгийн ихээр эдлэж байгаагийн нэр юм.
Тэгвэл хүн бүр ийм байж чаддаг уу гэсэн асуулт гарч ирнэ. Эрх чөлөөтэй байна гэдэг нь боломжтой байна гэдгийн бас нэг өөр нэр. Боломжоо ашиглаж чадаагүй яаваа нь тухайн хүний буруу юу? Мэдээж бүх нөхцөл нь бүрдсэн бол тэр хүн боломжоо ашиглаагүй нь түүний буруу. Харин би тэр хүний эрх чөлөөг хүндэтгэн түүнд боломж олгосон ч түүнийг сонголт хийхэд өөр хэн нэгэн заавал нөлөөлж байдаг ба үүнээсээ шалтгаалаад эргээд л нөгөө хүн боломжоо эдлэхгүй байх магадлал маш өндөр байдаг.
Эндээс харахад хэн их эрх чөлөөтэй байгаа нь боломжийг булааж хэрэглэх бус, харин боломжийг түрүүлж хэрэглэж байгаагийн нэр юм биш үү? Энд мэдээж шударга л хандсан байх ёстой.
Ингээд яривал дараа шударга гэдэг зүйлийн талаар дахиад өгүүлэх хэрэг гарна биз... Хэдхэн үгийг хэт давтсан нийтлэл болсон ч нэг зүйлийн талаар эргэцүүлэхийн тулд ийнхүү бичлээ.

6 Сэтгэгдэл:

Anonymous said...

Гүн ухаантны эрэгцүүлэл байна. Мундаг ухаантай залуу байна. Бид нар байнга л шударга болон шударга бус зүйл хийж байдаг шүү дээ. Шударага бусын тухайд зарим талаараа хождог ч дотно хүндээ шударга бус зан гаргавал гарах гарз нь олж эдэлсэн эрхтэй нь харьцуулахад дэндүү их байх нь элбэг тохиолддог.

Anonymous said...

Shudargiin tuhai bicheerei hulej bna tegeed niiluuleed setgegdel bichemz tsaash uhaj unshmaar bnaa Thx for you

GanbatD said...

Эхний хүнд баярлалаа.
Дараагийнхад мөн баярлалаа. Чадал хүрвэл бичнэ ээ.

Anonymous said...

s...........
Үгүй ээ би мөн их бодлоо хэхэ. инээд ч хүрэх шиг угаасаа инээж л байна л даа."Би эрх чөлөөтэй байна гэдэг нь өөрт байгаа боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахын нэр биш..... " Би ёстой их ашигладаг шдээ. Гэхдээ энэ бол боломж ш дээ яадын нийгэм угаасаан тэгж сургаж байгаа юм чинь

GanbatD said...

Дутуу уншсан юм биш үү. Боломж зөндөө ашиглаж болно. Хүн алж ч болно. Тэр боломжийг чи яагаад ашиглахгүй байгааг би хэлсэн юм.

aaGuu said...

Ойрд яагаад БЛОГ бичихээ байчив?