February 2, 2009

Чулуун Арслан...

Би өдөрт хамгийн багадаа 1 удаа ХХААХҮЯ-ны урдуур алхдаг. Тэнд байдал хэвийн л байдаг. Саяхан нэг анзаарсан чинь ядчихсан хэдэн багананы урд ядарсан хэдэн арслан тавьчихсан байх юм. Аль газрын ямар чөтгөр нь архи гээч эдийг бий болгосон юм бол оо гэгчээр аль газрын ямар дарга нь чулуун арслан тавих санаачлага гаргадаг байна аа?
Их дэлгүүрийн урд, Зоос банкны урд гээд хэдэн сайхан том арслан бий. Өнгө үзэмж ч сайтай. Гэхдээ та нар бодоод үз л дээ. Төрийн байгууллагын өмнө ард түмнээ арай л доромжилж байгаа юм шиг хоорондоо 1 метр гарантай зайтай багануудын өмнө арслангуудын тавьчихсан нь инээдтэй биз дээ.
Ухаангүй ухаангүй гэхэд ийм үйлдэл хийхээ ядаж больмоор юм. Тэгээд нэг их өөрсдөө ашиг олоод тэрнийгээ зарцуулчихсан юм шиг бахархаж ярьцгааж байгаа байх даа.
Нэр цохож эсэргүүцэл илэрхийлсэнд төрийн албаныхан уучлаарай.
Үүний зургийг Ганзо ахыгаа аваад нийтэлчихээрэй гэж хүсье. Зураг оруулах гээд чадсангүй. Миний халааснаас байнга авдаг мөнгийг зүгээр нэг чулуу болгоод хашааны нохой мэт тавьсанд үнэхээр их харамсаж байна.

7 Сэтгэгдэл:

ganzo said...

Зорьж очоод зураг авнаа :)

sanakae said...

Чулуун арслан тавьбал хулгай ордоггй, гарз багатай сайн л гэдгийн шд Болвол гэрийнхээ үүдэнд хийлгэж тавьна гэж боддын :)

GanbatD said...

Ганзо ах
Тэгэх хэрэгтэй. Яахаараа ийм харанхуй байдаг байна аа тэ.

Сайханаа
Орцныхоо үүдэн дээр би бас тавина аа. Ер нь бол сайн гэдэг нь үнэн л дээ. Тэр арслангуудыг тавьлаа гээд тэд бидний төлөө сайн ажиллах уу? Чи бод доо. Арай л том доромжлол юм шиг санагдаж байна.

Anonymous said...

Яджыхад тэр арслан нь царай муутай юм билээ.

Anonymous said...

s.....
Tiim shuu Ganbataa uneheer durgui hurmeer arslanguud ........
Unendee ter arsalng hiihed heden togrog zartsuuldag boloo za yahav hiigeed tavichlaa gehed odoo ter hotiin uzemjiig nemj bgaan bolov uu hehe esvel ah nar uursdiiguu hiisen bhaa teen

GanbatD said...

Өнөр
Харин тийм. Муур л байна лээ ш дээ. Тэгээд арын баганын суурь хэсэгтэй зохицоогүй байна лээ.

Сарнай
Хотын үзэмжийг тэгээд нэмчихдэг бол би танилдаа хэлээд баахан арслан үйлдвэрлүүлэх захиалга хийлгэчихмээр л байна. Үнэ бол тамтаггүй байдаг юм.

Anonymous said...

Uneheer heregtei esehii ni anzaarahgui bdg ym bolvu daa.