Саяхан Монголын Үндэсний Телевизийн цагийн хүрдээр үнийн өсөлтийн талаар мэдээлэл бэлтгэснийг харлаа. Дугай байж чадахгүйнээ. Үнэндээ мэргэжлийн сурвалжлагчтай болмоор л байна шүү дээ. Тэгээд мэргэжлийн хүмүүсээ яриулаад тэднийхээ яриаг хасаж танахгүй байх хэрэгтэй шүү дээ.
Инфляци явагдахаар юмны үнэ өсч эхэлдэг, харин Дефляци явагдахаар юмны үнэ буурдаг гэж тайлбарлаад байхдаа яахав дээ. Эдгээр нь зүгээр л онолын нэршил юм байгаа юм. Тэгтэл яг л эсрэг циклонуудын үйлчлэлээр салхи үүсдэг гэдэг шиг л тайлбар өгсөн байгаа биз дээ. Үүнийг энгийн хүмүүс Инфляци гэдэг юм байдаг ба тэр нь гараад ирсний дараа үнэ өсч эхэлдэг л гэж хүлээж авна.Ингэж болохгүй ээ найзууд аа.
Жишээлбэл өмнөх сард юмны үнэ дунджаар 4% өссөн, дараа сард нь 2% өссөн бол үүнийг бид дефляци гэж нэрлэх болж байна уу? Арай ч дээ. Ядаж өсөлтийн хурд буурсан гэж хэлж болдоггүй юм байх даа. Тэнд Орхон их сургуулийн залуу арай дөнгүүр юм ярьсан шүү харин.
Нэмээд хэлэхэд ерөөсөө зах зээлийн хүч гэдэг бол үнэ, тэр дундаа үний өсөлт юм шүү дээ. Юмны үнэ өсч байж гэмээнэ л цаашдаа үйлдвэрлэгчид урамшдаг, тэдэнд ажиллаж байгаа бидний цалин хөлс нэмэгддэг гээд л тэр чигээрээ ХҮЧ болж өгдөг.
Фридман гуай ярилцлаган дээрээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮЧ ГЭДЭГ БОЛ ЕРДӨӨ Л ХҮЧ, ТҮҮНИЙГ БИД САЛХИНЫ ХҮЧТЭЙ ЗҮЙРЛЭЖ БОЛНО, ТҮҮНИЙГ БИД ЭСЭРГҮҮЦВЭЛ ЯМАР ҮР ДАГАВАР ГАРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ гэж хэлж байсныг бичлэгээс нь үзсэн юм.
Юмны үнэ буурч байна гэдэг бол хямралтай байгаа өнөөгийн нийгэмд л байдаг зүйл.
За энэ хүргээд өндөрлий. Энэ талаар эргэцүүлэл байвал хэдүүлээ сэтгэгдлээр үргэлжлүүлье дээ.

6 Сэтгэгдэл:
Товч боловч тодорхой бичижээ.
Өө баярлалаа анд минь. Урт юм бичихээр юу бичиж байгаагаа мартчих гээд байдаг юм аа гэж...
dajgui shuumjlel bn.daan chi zarim 1 ugiig oilogsongui PR-infiliyatsiya/difliantsiya yugsan ug yum be?nz n neeh sain oilogdogui yum.nz daa todruulaad ogoorei PS.спасибо
orhon bishee otgontenger
Баярлалаа. Тайлбарынх нь холбоосыг нь оруулсан байгаа ш дээ. Тэрнээс ороод харчих аа. Би тайлбарлахаас залхуу хүрээд байна.
Нээрээ арай дэндүү юм ярьсан тэ шал дургүй хүрээд шууд сувгаа сольж байгаам чинь яахын уур хүрмээр...
Post a Comment