January 26, 2008

Эйнштэний бардамнал-с сурах юм байна.

Харьцангуйн онолыг нээсэн гэдгээр нь хүмүүс сайн мэддэг дээ. Тэрээр Нобелийн шагнал авчихаад ярилцлага өгөхдөө та яагаад ийм нээлт хийсэн юм бэ гэхэд нь Миний өвөө физикч, аав физикч тиймээс би тэдний мөрөн дээр зогсож илүү өндөрт гарч илүү их зүйлсийг хардаг болсон гэжээ.
За эндээс харах ганц л зүйл байна.

Хүн хойч үеээ бэлтгэх хэрэгтэй.

Гэтэл бас бус хүмүүс би болоод байна, үүнийг би л ганцаараа яг ийм хийж чадна гэсэн өрөвдөлтэй сэтгэлгээгээр ханддагийг би сая анзаарлаа. Бусдад боломж олгох хэрэгтэй байдаг гэдгийг зарим хүмүүс мэддэггүй юм байна. Өөрийн мэдлэгийг өөртөө хадгалаад үхвэл хэрэг юу байна даа тийм ээ. Хүнийг үйлийг нь үзүүлж, ухаж мэдүүлж байснаас зарим юмыг нь хэлээд өгчихвөл хэн хэндээ амар байдаг болвуу гэж бодном би.


Цааш унших...

January 11, 2008

100 наслахгүй л биз дээ

Саяхан шинэ он гарсаныг мэдсэн дээ та нар. Гэтэл хүмүүс нэг нас нэмлээ л гээд байх юм. Үнэн л дээ уг нь. Тэгээд бодсон чинь 1 жил ердөө л 365 хоногтой байдаг бөгөөд үүнийг хүн 100 наслана гэж бодсон чинь 36500 өдөр л амьдрах юм байна. Та нар энэ тооцоог хийсэнд бүү гайхаарай. Тэгээд өнөөдөр Монгол хүний дундаж наслалт эрэгтэй бол 62 эмэгтэй бол 66 орчим л байгаа даа. Тэгээд бодоод үзэхээр байна шүү юун нөгөө 36500 вэ айн? Хамгийн багадаа л 12000 өдөр хасагдаж байгаа биз дээ. Ээ хөөрхий хүн гэдэг амьтан тэгээд энэ хэдэн өдөрт бас л үзэж тарсаар л өэгөрөх юм даа л гэж бодогдож шинэ онтой золголоо доо. Тэгээд би хүн ер нь нэг өдрийн ялаа гэдэг шиг л 36500 өдрийн амьтан юм байна даа л гэх гээд байна. Нэг жил гэдэг үнэнэдээ их бага хугацаа юм шиг санагдлаа. Гэхдээ энэ хүн хүний л ямар бодолтой байдгаас шалтгаална л байх л даа тийм үү?


Цааш унших...