January 13, 2009

Засгийн газар буюу Төрийн мөн чанар...

Та бүхэнд Монгол улсын үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг хүргэе.
Төр, иргэний нийгэм, ардчилал гэхээр миний толгой эргээд байдаг юм. Гэхдээ энд хүмүүсийн нийтээрээ мэддэг ч тэр бүр хэлдэггүй нэг жижиг зүйлийг ярих бодолтой байна.
Төр яагаад үүсч бий болсон бэ? Дорж, Бат 2 нийлээд төр байгуулж чадах уу? Чадахгүй. Тэд сайндаа л бизнес эрхэлнэ. Тэгвэл яагаад төр үүссэн юм бол? Ямар боломж бий болов? Төрийг атгаг санаатай хүмүүс бий болгов уу, сайн санаатан бий болгов уу? Та бодоод үз дээ?
Би жаахан мөнгөний талаас нь статус үүсгэх гээд үзье л дээ. Эдийн засагт бол төр, ард түмнээс мөнгө авч амьдардаг паразит. Яг л хоол боловсруулах эрхтэнд байдаг шимэгч хорхой гэсэн үг.
Тэр таны хоолыг л хурдан задалж, хурдан боловсруулахад туслах үүрэгтэй. Төр ч мөн адил таны ажил хэрэгт аль болох таатай нөхцөл үүсгэх, ингэхдээ бусдын эрх ашгийг бас эн тэнцүү харах гэсэн зарчим үйлчилж байх ёстой гэж би боддог.
Бид нар Төрийн Сан гэж нэг айхтар том сан байдгийг мэднэ дээ. Ээ хөөрхий төрийн минь сүлд өршөөг гэдэг шиг Төрийн Сан минь аварч хайрла гэдэг үе хаяанд ирчихээд байна. За эцэг эх нь төрөөс цалингаа авдаг оюутнууд бол бүр ч төрийн сан гэдэг юмыг тахин шүтэхээс аргагүй, түүнийг тараадаг эрх мэдэлтнүүдийг хамаатан садан шигээ үзэхээс өөр аргагүй байдалд бүр л их хүргэж байна.
Саяхан манай сэхээтэн, олонд танигдсан эдийн засагчдын нэг МХАҮТ-ийн Дэмбэрэл гуай ярихдаа шинээр танхим барьж өгсөн засгийн газартаа баярлалаа ухааны юм ярилаа ш дээ. Ээ боль л доо. Бидний мөнгө шүү дээ энэ чинь. Бидний л халааснаас бүгд гардаг шүү дээ энэ бүгд чинь.
Бид дэлгүүрт ороод ширхэг будаа авахдаа хүртэл Нэмүү Өртгийн Албан татвар талдаг хүмүүс. Бид хөдлөхдөө хөлс гаргадаг. Тэр гаргасан хөлсний маш бага хувийг ч гэсэн төр хүртэж л байдаг. Ийм шулаач төр байгаад хэрэг байна уу даа?
Бид анзаардаггүй болохоос бидний худалдан авч байгаа бүтээгдэхүүний үнэнд бүх төрлийн татварууд буюу төрийн халдвар халдчихсан байдаг юм.
Би татварыг эсэргүүцэж байгаа юм биш. Гэхдээ арай л хэтэрхий байна. Ажлаа хийж чадахгүй төрд мөнгө өгч яах юм бэ? Төр бол ард түмэнд үйлчилж байх ёстой, хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл. Тэд өөрсдийг нь цалинжуулагч ард түмнээсээ хараат байх ёстой байтал ард түмэн нь төрөөсөө хараат болсон өнөөгийн нийгэмд үндсэн хууль байх нь бараг инээдтэй зүйл болоод байх шиг.
Гэхдээ миний дээр дурдсан үндсэн хууль бол нөгөө нь чөлөөт, иргэний ардчилсан нийгмийн үндсэн хууль байх ёстой. Манай үндсэн хуулийг анх тийм л зорилгоор гаргасан гэж найдаж байна.
Танд энэ бүгд бага ч болов эргэцүүлэх АГААР өгсөн гэдэгт найдаж байна.
Анхаарал таввсан явдалд баярлалаа.

4 Сэтгэгдэл:

Anonymous said...

Харин тийн, татвар гуайг ажилд орсоноосоо хойш нэн их мэдрээд байна өө... Над мэт сайн /муу хүн үхдэггүй гэдэг болохоор би сайн хүн/ 50 хүрэлгүй талийгаад одвол миний төрд "хадгалуулж" яах вэ??? Эсүүл би огтоос өвдөхгүй бол яахуу??? Миний ЭМД-н мөнгө яахуу??? Ингээд бодохоор уур хүрээд байгаа байхгүй юу :(

Anonymous said...

Хууль ёсны тонуул гэж Бастиа онож хэлсэн байдаг.

Эсвэл буруу зүйл хийсний төлөө авдаг мөнгө нь торгууль байдаг бол зөв зүйл хийсний төлөө авдаг мөнгө нь татвар байдаг юм.

Халамжийн бодлого барьж байхаар татвараа буулгаж, элдэв хүнд суртлаа багасгавал үгүй мөн хэрэгтэйяа.

Anonymous said...

"Манай үеийн хамгийн нийтлэг төөрөгдлийг энд дурьдсугай. Хууль нь шударга байхын зэрэгцээ бас нигүүлсэнгүй байх ёстой гэдэг. Хууль нь биеийн болоод оюуны хөдөлмөр эрхлэх, өөрийнхөө авъяас чадварыг ганды нөлөөгүйгээр ашиглах баталгааг хүн бүрт гаргаж өгдөг. ... үүн дээр бас үндэстний хэмжээнд нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, ёс суртахууныг шууд хөгжүүлж байхыг шаарддаг.
Социализм ингэж хүмүүсийг төөрөгдөлд оруулж байгаа юм. Бие биенээ үгүйсгэгч байдаг энэ хоёр аргаар хуулийг хэрэглэх нь хэзээ ч бүтэхгүй тухай энд дахин хэлье. Аль нэгийг нь сонгох хэрэгтэй байна. Яагаад гэвэл хүн нэг талаараа эрх чөлөөгүй, нөгөө талаараа эрх чөлөөтэй байж яавч болохгүй"

27-р нүүр "Хууль" 2-р хэвлэл, Фредерик Бастиа, УБ 2007

GanbatD said...

Сэржээ

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нээрээ ч хөөрхийлэлтэй шүү.

Өнөр

Хэ хэ Өнөрөө чи татварыг сайхан тодорхойлжээ. Би бас л яриандаа халуурна гэдэг шиг юм болжээ.
Уг нь хүн бүр л засгийн газар, түшмэдүүд энэ бүгдийг хийгээд байгаа юм биш. Энэ бүгдийг бид л хийж байгаа юм гэдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм. Тэгэхгүй бол ирээдүйгээ зарж амьдардаг нийгэм хамгийн аюултай байна. Ядаад л бидний мөнгөөр ийм хуваарилалт хийчихээд ингэж ярих ёсгүй гэдгийг хүн бүр мэддэг байгаасай л гэж хэлсэн юм.

Эрх чөлөө, төр 2 эрх тэгш байна гэж байдаггүй нь бас нэг зовлон юм л даа. ийм болоод л хүмүүс төгс хэлбэр олохгүй л байгаа байх тийм ээ.

Бас чи сэтгэгдэл гэж дахиад нэг бичлэг биччих юм аа. Баярлалаа.