October 29, 2008

Great Depression


Хүн гэдэг санааны амьтан.Нийгэм ч бас л ийм.
Эртээ дээр үед Кэйнз ах Эдийн засаг гэдэг нүсэр том машин гэсэн утгатай үг хэлж байсныг хожим Кэннэди авга индэр дээр гаран давтан хэлж байсан байна. Үнэн үг биз дээ тэр агуу хүн хэлсэн юм чинь.
Эдийн засгийн систем яг л мод хөрөөдөхтэй адил. Чи татаад би татаад байвал бид модоо хөрөөдөөд байна. Харин чи хөдлөхгүй бол би яаж ч мачийгаад жаахан л явуулна. За тэгээд л ХЯМРАЛД орно.


Хэн нэг нь хаа нэгтэй газар юмыг үйлдвэрлэх хэрэгтэй. Түүнийг хэн нэгэн заавал авах хэрэгтэй. Харин энэ наймааг хийхэд хэрэгтэй байгаа мөнгийг хэн нэгэн нь хэвлэх хэрэгтэй. Чи өнөөдөр нөөцийнхөө үнээр дулдуйдаж авгай, хүүхдүүдэд, ядарсан зүдэрсэн хүмүүст туслах нь зөв ч гэсэн чи хуримтлал хийх хэрэгтэй. Чиний зэсийг хэн нэгэн авахгүй байх үе хэзээ нэгэн цагт ирнэ. Үнэ нь буурна гэсэн үг. Яагаад гэвэл хүн өөрийнхөө бодож олсон юмнаас болоод заавал нэг сөрөг үр дүнд хүрдэг. Ингээд чи одоо хэцүү үед туулаад гарах мөнгөгүй бол чамд найдах хэрэг алга. Өөр ямар нэгэн гарц хайх хэрэгтэй.
Энэ зургийг харж байна уу?
Энэ бол ажил хаялтын Англи өвчний л зураг. Эд ажиллахгүй бол юм шинээр бий бага бий болно нэг талаас. Гэтэл эд мөнгөгүй юм чинь яах билээ? Юм худалдаж авахгүй. Тэгхээр хэн хямрах билээ? Юмаа зарах гэж байгаа хүн. Энэ дунд хэний мөнгө багасах билээ?Татварын байцаагч увайгүй төрийнхөн. Ингээд л эдийн засаг гэдэг аварга том машины нэг эд эс чи хямарлаа. Дараа нь эдийн засаг хямарлаа. Ердөө л энэ. Энгийн нүдээр бол ингэж л бууна.

Баабар ах ийнхүү хэлсэн байна л даа:
Дэлхийд дээгүүр орох, хэдэн зуун тэрбумын эргэлттэй Ийст Эйшиа банк 200 хүрэхгүй
сая долларын алдагдал хүлээжээ. Энэ бол тэр том банкинд харь­­цангуй
бага алдагдал. Гэвч нэг нь молотов шидэж гарав. Молотовын эзэн
ба­ривчлагдсан л даа. Гэхдээ л сандрал нэгэнт эхэлж хүмүүс банкнаас мөнгөө
татаж эхлэв. Гурав хоногийн дараа энэ асар том банк дампууралд туллаа. Төр
засгаас арыг нь даана гэж тайвшруулж байж арай гэж нэг тогтоож авсан. Хэрэв энэ
банк дампуурсан бол араас нь бусад нь сүйрч гинжин урвал болох байв. Зүйрлэвээс
том зааланд би­түү хүн кино үзээд сууж байтал хэн нэг нь "гал гарлаа" гэж
орилбол юу болох вэ? Үнэхээр гал гарч байгаад ингэж сандрал үүсгэвэл хү­мүүс
ганц хаалган дээрээ овооролдож хэн ч гарч ча­далгүй угаартаж үхдэг.
Сүр­гийн сандрал гэдэг ийм аймшигтай. Энэ тухай Гүр­жийн нэг гоё
баримтат кино байдаг сан. Бүх амьтан хаа­шаа ч юм зугтаагаад л бие­нээ
дайрч алаад л. Гэтэл хамгийн анх могойноос цоч­сон зааны тугал орилж, эх нь
сандарснаас эхтэй юм би­лээ л. Уг нь хямрал бол шинэ гарааны эх байдаг
болохоос мөхлийн үүд биш. Хямрал гэдэг үгийг хятадаар "аюул", "боломж" гэсэн
хоёр ханзаар илэрхийлдэг

5 Сэтгэгдэл:

Anonymous said...

энэ чинь харин үнэн үг шүү, сайхан нийтлэл болж.
миний найз олон том ахтай, лаг юм аа :p

Бэсүд овогтой Болдбаатарын Болормаа said...

Busad ornii ediin zasgiin hyamral manaid herhen nuluuluh yum bol doo...

Anonymous said...

minii nz geh gesen chine arai bolohgui yum bn a. tegeheer andaa gechii, daraa daraagiinhaa niitleliig bichihdee orluulsan bolon har yarianii helleguudiig arai baga heregleerei. tegvel 1 unshaad oilgoh bh...hehe. tegeed bas gun uhaanii shinj chanar ni arai iluu davamgailchihsan bolohoor shuud oilgoh durtai humuust hetsuu bh shig bn, ok

Pearle Deppsu said...

үнэхээр дажгүй бичлэг болсон байна. ойрд иймэрхүү сайн бичлэгүүдийг уншаагүй удсан байна шүү. дандаа л нэг маасраанууд

би ч бас өөрөө ялгаа алга

Good luck

GanbatD said...

Баагийд
Баярлалаа. Үнэн гэж хүлээн зөвшөөрсөнд баярлалаа. Үнэний талаарх ойлголтоо тэлэх гээд явж л байна найз нь.

Болдбаатарын Болормаад
Тэр мэдээж нөлөөлөлгүй яахав. Манайх шиг гадны юм хэрэглэдэг хүмүүст тусч л таараа. Тэгээд манайх өөрөө бэлтгэн нийлүүлэгч улс. Ядаж мэдлэгт суурилсан эдийн засагтай орон бол яахав дээ. Улс орныг түвшингээр нь Түүхий эд бэлтгэгч, Үйлдвэржсэн, Мэдлэгт суурилсан эдийн засагтай гэж ангилдаг юм. Манайх бол түүхийн үеээсээ ч тэр эхний шатан дээр байгаан. Гэтэл мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно гэж тэнэгтэж байхгүй юу хэ хэ.
Аль эрт манайх гаднаас хамаараад хямраад эхэлчихсэн байгаа. Хятад их хямрахгүй биз дээ. Тэгхээр бас бага тусах байх аа.

Хэн нэгэн Андад
Хари яриаг аль болох бага хэрэглэх гэж хичээнээ. Хирэндээ л энгийн үгээр тайлбарлах гэж зүтгэж байгаа. Би тэгээд ч философи мэдэхгүй шүү дээ хө. Хэ хэ.

Пийрлд
Баярлалаа. Өөрөөр чинь ингэж үнэлүүлнэ гэж бодсонгүй ээ.