October 10, 2008

Мэдэх Мэдрэх

Мэдэх мэдрэх 2 шаал ондоо гэж боддог. Мэдрэнэ гэдэг өмнөө асуудал.
Авга эгчийн маань нөхөр цагтаа зартай адуучин байсан хүн. Залуу насны харгайгаар мөрийтэй тоглож байгаад засанд суусан хугацаандаа Монголын төв засангийн агтчин хийдэг байж. Жил бүр хангай нутгийн хүмүүс цугларч бугуйлах тэмцээн хийнэ. Бүх л эрс 8-с наян настай ялгаагүй л ирнэ. Тэр хавийн хамаг л адууг цуглуулж байгаад л бугуйлдацгааж гарна. Хэний хүү өсч эрийн цээнд хүрсэнийг эндээс л харна. Харуй бүрий болохын алдад тэнд суусан өвгөчүүд ороо морьдыг бугуйлдаж ядан байгаа залууст хандан Засангийн хүү рүү дөхүүл Засангийн хүү рүү дөхүүл гэж хашгирч байна гэнэ. Говийн залуу ямар юмных нь бугуйлдах вэ дээ. Хангайхны бол шилбүүр гэмээр уургатай залуу тэнд олноос онцгойрсон нь тэр аж. Хожим нэгдлийн адуучдын уургалах тэмцээнээр тэрээр уургалах ёстой морио давхар өөр адуутай уургалан хамтад нь гуд татан түрүүлдгийн даваан дээр адгуутай зүй бус харьцсан гэсэн шалтгаанаар 2-р байрд орсон гэдэг.
Та нар адуу уургалж гуд татахыг харсан уу? Чамд уургач морин дээрээ судсаа гүрийлгэн, гараа алдчихвий гэж санаа зовох зүйл байхгүй. Чи зүгээр л адууны цовхчих тэр агшинд л гуд татна. Өөрөөр хэлбэл 4 хөл нь газраас хөндийрүүт л дугтрана гэсэн үг. Тэр хүн тэр торгон агшинг мэдэрч байна. Тэр чадаж байна.
Та ямар ажил хийдэг вэ? Та ажилаа мэддэг үү? Мэдэрдэг үү? Та ажилдаа хэр зэрэг дуртай вэ?
БОДОХ Л АСУУДАЛ!!!
Та юмны учир шалтгааныг мэддэг үү?Мэдэрдэг үү?
Та ДАХИАД Л БОДОХ хэрэгтэй.

8 Сэтгэгдэл:

Anonymous said...

tegvel chi ajilda her zereg durtai ve

GanbatD said...

Ямар шинжүүрээр авч үзэхээс л шалтгаалах байх даа. Мэдээж дургүй юмаа хийгээд байвал бас л сонин байх аа. Өнөөдөр хүн ажилын байраа өөрийн хүслээрээ сонгох боломж нилээд нээлттэй байдаг болсон.

Anonymous said...

tegvel ajilda durgui gej oilgoj bloh u???

Anonymous said...

Ажилдаа дуртай байсан хүмүүсийг яаж ийсээр байгаад дургүй болгоод амьдралыг нь сүйрүүлчихдэг тал ч байгаа шүү

GanbatD said...

Нэг л дургүй гэдэг үг унагаачих санаатай байгаа юм шиг санагдаад байх юм. Арай тийм биш биз дээ. Би ажилдаа дуртай. Гэхдээ энэ миний хобби болоогүй л байна даа.

Anonymous said...

ugui de.bagsh gedeg nernees l shaltgaalj bga ym.ene chine chuhal mergejil bizde???

GanbatD said...

Гэхдээ би бодохдоо юманд дуртай дургүй байна гэдэг бол хамгийн эхэнд чадах чадахгүйтэй холбоотой чадамжийн асуудал. Тоо бодож чадахгүй хүн ихэвчлэн тоонд дургүй байдаг. Харин чаддаг (Харьцангуйгаар сайн боддог гэсэн харьцангуй ойлголт) хүн бол дуртай байх нь элбэг. Үүнтэй аналогоор энэ ажилыг төгс сайн, эсвэл маш сайн хийнэ гэдэг үнэхээр том хариуцлага, том ачаа, том бэрхшээл. Үүний өөдөөс сөрөөд л чадах чинээгээрээ заримдаа зүтгэнэ. Заримдаа аргагүй өөрийн болон гадны нөлөөнөөс шалтгаалаад сайн анхаарал хандуулахгүй цалгардах үе гарна. Үнэхээр мэргэжил мэргэшлийн хувьд сайжраад (мөн л харьцангуй ойлголт шүү) ирвэл бүр л их дурлана шүү дээ. Одоо бол тэгхээр би тийм ч сайн чаддаггүй юм надад зөндөө бий. Тиймээс надад тийм ч их дуртай байх үе олон таардаг шүү. Гэхдээ энэ бол дургүй байх тэр үе биш л гэж би боддог.

Anonymous said...

tegvel onoogiin oyutnuudinn talaarh setgegdel...