October 27, 2008

Тэд

Манай нэг танил ингэж бичиж байна л даа:

Бороо

Хөрстийн зүүд биелж бороо оров
Яг л над дээр чи ирэх шиг ...
Газрын зүүд биелж бороо оров
Яг л чам дээр би очих шиг ...


Сайхан л дөрвөн мөрт байна.
За тэгтэл яасан гээч Нэг хүн ороод сэтгэгдлээ ийнхүү бичиж байх юм:
----------удаан хүлээсэн бороо аргадангуй зөөлөн шиврэнэ ... хорьж дийлэхгүй хүслийг дэврээн үймүүлж орхино ...
Гэтэл манай найз хариуд нь ингэж бичих юм:
----------дэвэрч үймэрсэн хүсэл сэтгэл зүрхийг ноёлж ... дийлж давшгүй хүчээр бодлын харгуйг эвдэнэ ...
Тэд яагаад ийм, би яагаад ийм байгаа юм болоо? Гайхалтай шүү.

3 Сэтгэгдэл:

Anonymous said...

Sain bainuu bagshaa. Bi Och baina.
2jiliin omno tanii math-n angid neg muu surlagtan baisandaa. Tanii blogiig unshlaa ih orgon sedweer goy goy bichdeg yum baina. Ulam ihiig hiij bvteeh boltugai.

sanakae said...

За ёстой энэ бичлэгийн санааг ойлгодоггүй дээ. Хичнээн ч удаа уншивдаа.

GanbatD said...

Оч
Сайн уу залуу? Чи ингэхэд хаагуур яваад байна? Бодоод байсан чи харагдахгүй их удсан юм шиг байна. Зочилсонд баярлалаа.
Сайханаа
Би зүгээр л авьяасыг нь биширсэн юм. Надад бол үнэхээр л гайхалтай санагдсан. Хэрвээ өөрсдөө л үнэхээр бичсэн бол шүү дээ.