October 31, 2008

Бууяааааааааа...

Та нар энэ хүнийг мэднэ биз дээ. Бууяааа... гэж хашхирдаг хүн чинь энэ шүү дээ.
Тэгвэл найзад нь өчигдөр ийм юм тохиолдлоо.
Ардын эрхийн буудал дээрээс такси барих гээд зогсож байтал дээрээ доороо өнгө өнгийн гэрэлтэй, ямар рэйс ч гэнэ үү бичигтэй хар аксент ирдэг байгаа. Суутал 2 залуу мар мар хөхрөөстэй.
Тэгээд хөдлөөд л аажуухан явлаа. Машины дуу чимээ ч гэж сүртэй. Ээф нэг л гэсэн үг.
Тэгсэн урд Lexus Altizza билүү нэг спорт загварын талдаа машин баавартай зам хашаастай. Нөгөө 2 залуу энэ ямар баавартай байна аа гээд хажуугаар нь шахаастай. Тэгснээ нөгөө 2 чинь шууд л урд хойноо орж уралдаад эхэлдэг байна шүү. Орой замын хөдөлгөөн арай л багассан байсан даа.
За тэгээд л нөгөө 2 чинь хаазаа тултал гишгээстэй. Машины хүч ч гэж маягтай. Арын суудал дээр суусан АХ ХҮҮ суудалдаа шигдээстэй. Хамаг биеэ чангалаад дээд бариулаас тас зуураастай. Ёоооооё бурхан минь БУУУУУУУУЯАААААААААА.... гэж л хашхирмаар байсан даа. Бушуухан л орцны үүдэн дээр буугаад бодож байснаас 500₮-р илүү хэлхээр нь дугай л шидчээд л буусан даа.
Ээ бурхан минь тэгж яваад мөргөлдсөн бол дотор эрхтэн гэмтээд, дээрээс нь гар хөлөө хугалаад хачин юм болно шүү дээ. Фффффүүүүүүүүүүүүүүүүүүүү............ Сайхан амьсгаа аваад орхиё. Бодхоос ч эвгүй ээ...


Цааш унших...

October 29, 2008

Great Depression


Хүн гэдэг санааны амьтан.Нийгэм ч бас л ийм.
Эртээ дээр үед Кэйнз ах Эдийн засаг гэдэг нүсэр том машин гэсэн утгатай үг хэлж байсныг хожим Кэннэди авга индэр дээр гаран давтан хэлж байсан байна. Үнэн үг биз дээ тэр агуу хүн хэлсэн юм чинь.
Эдийн засгийн систем яг л мод хөрөөдөхтэй адил. Чи татаад би татаад байвал бид модоо хөрөөдөөд байна. Харин чи хөдлөхгүй бол би яаж ч мачийгаад жаахан л явуулна. За тэгээд л ХЯМРАЛД орно.


Хэн нэг нь хаа нэгтэй газар юмыг үйлдвэрлэх хэрэгтэй. Түүнийг хэн нэгэн заавал авах хэрэгтэй. Харин энэ наймааг хийхэд хэрэгтэй байгаа мөнгийг хэн нэгэн нь хэвлэх хэрэгтэй. Чи өнөөдөр нөөцийнхөө үнээр дулдуйдаж авгай, хүүхдүүдэд, ядарсан зүдэрсэн хүмүүст туслах нь зөв ч гэсэн чи хуримтлал хийх хэрэгтэй. Чиний зэсийг хэн нэгэн авахгүй байх үе хэзээ нэгэн цагт ирнэ. Үнэ нь буурна гэсэн үг. Яагаад гэвэл хүн өөрийнхөө бодож олсон юмнаас болоод заавал нэг сөрөг үр дүнд хүрдэг. Ингээд чи одоо хэцүү үед туулаад гарах мөнгөгүй бол чамд найдах хэрэг алга. Өөр ямар нэгэн гарц хайх хэрэгтэй.
Энэ зургийг харж байна уу?
Энэ бол ажил хаялтын Англи өвчний л зураг. Эд ажиллахгүй бол юм шинээр бий бага бий болно нэг талаас. Гэтэл эд мөнгөгүй юм чинь яах билээ? Юм худалдаж авахгүй. Тэгхээр хэн хямрах билээ? Юмаа зарах гэж байгаа хүн. Энэ дунд хэний мөнгө багасах билээ?Татварын байцаагч увайгүй төрийнхөн. Ингээд л эдийн засаг гэдэг аварга том машины нэг эд эс чи хямарлаа. Дараа нь эдийн засаг хямарлаа. Ердөө л энэ. Энгийн нүдээр бол ингэж л бууна.

Баабар ах ийнхүү хэлсэн байна л даа:
Дэлхийд дээгүүр орох, хэдэн зуун тэрбумын эргэлттэй Ийст Эйшиа банк 200 хүрэхгүй
сая долларын алдагдал хүлээжээ. Энэ бол тэр том банкинд харь­­цангуй
бага алдагдал. Гэвч нэг нь молотов шидэж гарав. Молотовын эзэн
ба­ривчлагдсан л даа. Гэхдээ л сандрал нэгэнт эхэлж хүмүүс банкнаас мөнгөө
татаж эхлэв. Гурав хоногийн дараа энэ асар том банк дампууралд туллаа. Төр
засгаас арыг нь даана гэж тайвшруулж байж арай гэж нэг тогтоож авсан. Хэрэв энэ
банк дампуурсан бол араас нь бусад нь сүйрч гинжин урвал болох байв. Зүйрлэвээс
том зааланд би­түү хүн кино үзээд сууж байтал хэн нэг нь "гал гарлаа" гэж
орилбол юу болох вэ? Үнэхээр гал гарч байгаад ингэж сандрал үүсгэвэл хү­мүүс
ганц хаалган дээрээ овооролдож хэн ч гарч ча­далгүй угаартаж үхдэг.
Сүр­гийн сандрал гэдэг ийм аймшигтай. Энэ тухай Гүр­жийн нэг гоё
баримтат кино байдаг сан. Бүх амьтан хаа­шаа ч юм зугтаагаад л бие­нээ
дайрч алаад л. Гэтэл хамгийн анх могойноос цоч­сон зааны тугал орилж, эх нь
сандарснаас эхтэй юм би­лээ л. Уг нь хямрал бол шинэ гарааны эх байдаг
болохоос мөхлийн үүд биш. Хямрал гэдэг үгийг хятадаар "аюул", "боломж" гэсэн
хоёр ханзаар илэрхийлдэг


Цааш унших...

October 27, 2008

Тэд

Манай нэг танил ингэж бичиж байна л даа:

Бороо

Хөрстийн зүүд биелж бороо оров
Яг л над дээр чи ирэх шиг ...
Газрын зүүд биелж бороо оров
Яг л чам дээр би очих шиг ...


Сайхан л дөрвөн мөрт байна.
За тэгтэл яасан гээч Нэг хүн ороод сэтгэгдлээ ийнхүү бичиж байх юм:
----------удаан хүлээсэн бороо аргадангуй зөөлөн шиврэнэ ... хорьж дийлэхгүй хүслийг дэврээн үймүүлж орхино ...
Гэтэл манай найз хариуд нь ингэж бичих юм:
----------дэвэрч үймэрсэн хүсэл сэтгэл зүрхийг ноёлж ... дийлж давшгүй хүчээр бодлын харгуйг эвдэнэ ...
Тэд яагаад ийм, би яагаад ийм байгаа юм болоо? Гайхалтай шүү.


Цааш унших...

October 17, 2008

Баярлалаа

Бид энэ үгийг өнөөдөр их олон хэлдэг болжээ. Арай өнгөрсөн үеийн хэллэгээр бол Гялайлаа гэдэг үгийг.
Намайг хөглөж надад урам зориг өгсөн, хорсол зэвүүцлийг төрүүлж намайг хурцалсан хүмүүстээ баярлалаа. Хорвоогийн нарийн явлуудын учир утгыг олоход тусалж байсан эрхэм багш нар, найз нөхөд, шавь нартаа гялайлаа.
Энэ биеийг маань төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Ухааныг минь бас ургуулж өгсөнд баярлалаа.
Өнөөдөр надад ухаарал хайралдаг, маргааш надад ухаарал хайрлах, ба ухаарлыг магад надаас авах хүмүүс та нартаа дахин дахин талархлаа. Талархах ч болно.


Цааш унших...

October 10, 2008

Мэдэх Мэдрэх

Мэдэх мэдрэх 2 шаал ондоо гэж боддог. Мэдрэнэ гэдэг өмнөө асуудал.
Авга эгчийн маань нөхөр цагтаа зартай адуучин байсан хүн. Залуу насны харгайгаар мөрийтэй тоглож байгаад засанд суусан хугацаандаа Монголын төв засангийн агтчин хийдэг байж. Жил бүр хангай нутгийн хүмүүс цугларч бугуйлах тэмцээн хийнэ. Бүх л эрс 8-с наян настай ялгаагүй л ирнэ. Тэр хавийн хамаг л адууг цуглуулж байгаад л бугуйлдацгааж гарна. Хэний хүү өсч эрийн цээнд хүрсэнийг эндээс л харна. Харуй бүрий болохын алдад тэнд суусан өвгөчүүд ороо морьдыг бугуйлдаж ядан байгаа залууст хандан Засангийн хүү рүү дөхүүл Засангийн хүү рүү дөхүүл гэж хашгирч байна гэнэ. Говийн залуу ямар юмных нь бугуйлдах вэ дээ. Хангайхны бол шилбүүр гэмээр уургатай залуу тэнд олноос онцгойрсон нь тэр аж. Хожим нэгдлийн адуучдын уургалах тэмцээнээр тэрээр уургалах ёстой морио давхар өөр адуутай уургалан хамтад нь гуд татан түрүүлдгийн даваан дээр адгуутай зүй бус харьцсан гэсэн шалтгаанаар 2-р байрд орсон гэдэг.
Та нар адуу уургалж гуд татахыг харсан уу? Чамд уургач морин дээрээ судсаа гүрийлгэн, гараа алдчихвий гэж санаа зовох зүйл байхгүй. Чи зүгээр л адууны цовхчих тэр агшинд л гуд татна. Өөрөөр хэлбэл 4 хөл нь газраас хөндийрүүт л дугтрана гэсэн үг. Тэр хүн тэр торгон агшинг мэдэрч байна. Тэр чадаж байна.
Та ямар ажил хийдэг вэ? Та ажилаа мэддэг үү? Мэдэрдэг үү? Та ажилдаа хэр зэрэг дуртай вэ?
БОДОХ Л АСУУДАЛ!!!
Та юмны учир шалтгааныг мэддэг үү?Мэдэрдэг үү?
Та ДАХИАД Л БОДОХ хэрэгтэй.


Цааш унших...