
Гэхдээ ихэнхи хүмүүс энэ байдлаас хэрхэн гарахаа мэддэггүй, мэдэхийг ч хүсдэг үгүй нь мэдэгддэггүй гэх үү дээ. Тэгвэл та миний санал болгож байгаа энэ жижиг Макро-г хуулаад ажиллуулчихвал Word, Excel, Power Point алин дээр нь ч гэсэн үсэг фонтны асуудалгүй болж чадна. Үүнийг ЭНД дараад авчихаарай.
Бас нэг зүйл бол Майкрософтын сайт дээр нь байдаг нэг жижиг нэмэлт юм л даа. Бидний ашигладаг гарын драйверууд заримдаа өөр байдгаас шалтгаалаад мэдээллээ солилцоход төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл Word-д зориулсан PDF хэлбэрээр хадгалдаг бас жижиг юм байна л даа. Та бичсэн зүйлээ хадгалахдаа төрлөө сонгодог шүү дээ. Ингэхдээ л зүгээр Save As PDF гэдгийг сонгоод л болоо. За ингээд жижиг жижиг юмнууд бас байдаг л юм билээ. Өөрсдөө сонирхоод үзэх байх гэж найдаад энэ хүрээд өндөрлье.
2 Сэтгэгдэл:
Chi 2 link-ee soliod tavisan bololtoi.
Org
Хэ хэ тэгсэн байна уу? Тэр макро нь бол үнэхээр хэрэгтэй эд шүү.
Post a Comment