Энэ зуны амралтаар баруун аймгуудаар хэд хоног хэсээд ирлээ. Царай зүс гэж падан хар болсон гэж тоймгүй. Угийн бараан зүсмийн хүн чинь харлахаар Нүүрс болох нь тодорхой ш дээ тэ манайхаан.
Тэгээд сая хэд хоног машинтай яваад, хөдөө хээр давхиад бага насаа л их дурслаа. Миний өсөж төрсөн нутаг шиг газар нутаг зөндөө таарсан болхоор тэр биз дээ.
Аав маань намайг бага байхад Түргэний тэрэг барьдаг байлаа. Тэр үеийн түргэний тэрэг гэж оросын дайны зориулалтаар ашиглаж байсан 100 мотортой, зүгээр л төмрийн хар ногоон будгаар будчихсан ийм машин байдаг байж билээ. 100 мотор нь жирийн мотороос хүч сайтай уралдааны УАЗ-уудад тавьдаг гэж сүүлд нэрд гарсан эд юм билээ л дээ.
Та нарын зарим нь мэдэхгүй байж магадгүй, УАЗ-469-ийн голын хайрцаг гэж нэг жаахан хүүхдэд бол жаргалын суудал байдаг байж билээ. Тэрэндээ аав маань ойр зуур хэрэглэдэг багажаа хийгээд тэгээд хааяаа сэржим өргөдөг аяга, хааяаа хуурцагаа зажилчихдаг хөгжимөндөө ээлжлэн хийдэг хэдэн Кабины боруудтай хуурцаг гэх мэд байдаг байж билээ. Тэгээд л би дээр нь хаан юм уу заан юм уу жижиг хивсэнцэр тавиад сандайлаад л суучихна шүү дээ.
Ингэж л би хичээлээ тасдан барин аавтайгаа хамт, Халзан Лха эмчтэйгаа хамт нөгөөх л муу ГОЛЫН ХАЙРЦАГ дээрээ суугаад холын хол, уртын урт эрдэнэт хүний амийг бас л авралцахаар гардаг байж билээ.
САЙХААН САЙХАН...(санаа алдав :) ...)
6 Сэтгэгдэл:
Сайхан дурсамж бичжээ. Нүдэнд харагдчихлаа :D
Goliin haitsagiig bas ih yanz bureer hiinee. Suuld hot huduu hoorond yavdag 69 uud ch buur tom hun suulgadag bolson baisan. Neeree deer yeiin ter 100 gedeg motor ni huchtei ed baisan baiaa. Minii eej nasaaraa sumiin emch hiij 69-tei duudlagand yavdag baisan daa. Neg udaa bi manai sumiin hamgiin hol bas hamgiin bartaatai saihan nutagruu dagaad tuuchihvaa gehdee bi tom bolchihson baisan yumaa. Tendees turuh duhsun huuhen avaad harah hunii avaad shulnii honiig ni achaad bas bus baahan hun daigaad l aimaar tom tom davaanuudiig yu boloogyi yum shig davaad l yavdag baij bilee. Davaagaad ugsuj baihad bas araa ni multarna geed eej araanaas ni barichihsan bainaa. Bi ch barag aisandaa buugaad yavgan l ugsmuur sanagdaj baij bilee.
Санака
Зөндөө л олон дурсамж сэргэсэн дээ. Ер нь бид чинь байгалиасаа тасраад их уджээ. Тэгээд тэр олон дурсамжуудаа бичээд байвал хүмүүс залхчих байх л гэж бодоод онцгой нэгийг нь бичлээ дээ.
Хэн нэгэн
Нэрээ бичихгүй яав даа? Нэргүй үг үнэгүй ч билүү тийм үг байдаг ш дээ. Гэхдээ үнэгүй биш үнэтэй байна аа. Чиний дурсамж ч бас сайхан юм аа. Ээж чинь араа бариад сууж байгаа нь бүр төсөөлөгдчихлөө. Хааяаа араа мултрах юм гардаг л байлаа. Манайх гэхдээ Хээр тал голдуу байдаг байлаа. Эргээд ирвэл Нэр устай сайхан дурсамжийн эзэнтэй танилцахад бэлэн байгаа шүү.
Сайхан дурсамж байна.
Суудлын арын зайг төлөгний хонхор гэдэг байлуу. Багачуулд тэнд л суудал олдоно. хэхэ
Угаас сумдад 2,3 -хан л 69 байдаг байсан.
----
Энэ "цааш нь унших" гэдгийг тайлбарлаад нэг бичлэг хийгээч. Бүүр чаддаггүй ээ.
Хэ хэ тийм шүү. Хонины хонхор ч гэдэг байсан.Яг дугуйн дээр болохоор их хатуу байдаг юм. Засаг дарга, Эмнэлэг, Нэгдэлийн дарга нар л 69 унадаг байсан даа. Гэхдээ нэгдэл нь хувьчлагдсан хоршоо маягийн юм болчихсон байсан үе.
Харин тэр Цааш нь уншихыг бол би сайн мэдэхгүй. Нэг найзаараа заалгаад л хийдэг болсон. Одоо нэг жаахан юм HTML дээр нь бичдэг юм. Би тэр найздаа хэлээд тийм пост хийлгэчий. Мэргэжлийн хүнээс нь дуулбал дээр байх аа.
За тэгэж үзээрэй, наадхыг чинь хийх гээд ядчихаад байна хэхэ.
Post a Comment