June 27, 2008

Голланд өвчин ба Монгол улс

Манай нэртэй эдийн засагч, Шинжлэх Ухааны доктор, манай улсын уугйан сургууль СЭЗДС-ийн профессор Ц.Даваадоржын тэртээх 2005 онд тавиж байсан нэгэн илтгэлийг та бүгдэд сонирхуулах нь зүйтэй гэж бодлоо.
Өдөр шөнөгүй л уул уурхай, эрдэнийн хишиг гэж ярьдаг хүмүүс уг нь энэ талаар нилээд мэдлэгтэй л дээ. Ялангуяа Ардчиллынхан энэ зүйлийг ярьдаг байсан юм. одоо бол байдал өөр болсон уу, тэд нар гарах арга зам олсон уу, эсвэл вакцин олсон уу бүү мэд тэр өвчин рүү л зүтгээд байдаг болж дээ.

1960-70 оны хооронд Голланд улс шатах хий, байгалийн баялаг, био түлшний нөөц ихтэй бөгөөд түүн дээрээ тулгуурласан хүчтэй эдийн засгийг бий болгож улсынх нь дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнхийг голлох хэдхэн нэрийн бүтээгдэхүүн буюу нөгөөх алдар хэд эзэлж, үндэсний валютынх нь ханш ч энэ салбараас шалтгаалж байсан юм.
Гэхдээ энэ Голланд өвчин илрэх 10 гаруй шинж тэмдэг байдаг ба бараг бүгд манай оронд алиэ хэдийнээ илэрчихээд байгаа билээ.
Хамгийн гол нь Хүүхдүүдэд л голчлон ам, хамар гарын өвчин гэдэг шиг зөвхөн ХӨГЖИЖ БУЙ манайх шиг орнуудад л тусдаг юм л даа. Нөгөө л ганц хоёрхон урдаа барьдаг салбараараа дулдуйдаж улс орон хөгжих бөгөөд цаг төрийн байдал өөрчлөгдөнгүүт л нөгөө эдийн засаг шалдаа буугаад ирнэ дээ хөөрхий.
Яг л манай өнөөдрийн байгаа байдал шиг ийм эдийн засагтай байгаа орнуудад хэдэн дарга цэрэг нар л улам баяжин, тэрийн эрх мэдэл улам батжин, ард иргэдийг багахан зүйлээр аргацаасан байдалтай байлгадаг билээ. Ингээд сонирхолтой, хэн бүхэнд ойлгомжтой богино хэмжээний өгүүллэгээ эндээс аваарай найзууд аа. Их сонирхолтой шүү. Монгол орон үүрд мандан бадраг!!!

2 Сэтгэгдэл:

ZAYA said...

Үсгийн фонт таарахгүй байна.
Аргалаад уншнаа.
Баярлалаа.

GanbatD said...

Харин тийм өөр ВаскрэвилМон-гоор ч билүү бичсэн байгаа байх шүү. Би янзалж тавиж амжаагүй юм аа.