July 5, 2008

Эконосутра


Бидэнд мэдэхгүй юм мааш олон байдаг. Бүр мааш олон шүү хүмүүсээ.
Би бүр өөрийнажилладаг чиглэлээ бодоод бодоод нарийн ойлголттой болоогүй байгаагаа та нараас нуух юун? Та нар энэ нэрийг хараад юуны тухай гэдгийг нь мэдэж байгаа биз дээ. Яадаг вэ гэхээр Эдийн засгийн шинжлэх ухаан энэ тэрийг судална, Economics гэдэг үг нь ийм гаралтай ийм утга агуулгатай үг гээд л ёстой ярьж өгнө биз дээ тийм ээ...
Гэтэл найзууд аа цаана чинь бид ХАЙР гэдгийг зүгээр л нэг хүний сэтгэлийн хөөрөл гэдгээр нь тайлбарладаг боловч яг үнэндээ бол ХАЙР гэж үүнийг хэлнэ гэдэггүй шүү дээ. Хайр маш олон хэлбэрээр оршин байдаг гээд л энэ зүйлийн эргэн тойрных нь юмыг л яриад байдаг болхоос үүнийгээ яг точный хэлчихдэггүй л биз дээ.


За ингээд эдийн засаг гэж юу болох талаар мэддэггүй мөртлөө мэддэг хүн шиг туучихья гэж бодлоо л доо.
Бид энэ нэрийн талаар маш олон тодорхойлолтыг хэлдэг ч гэсэн яг тогтсон нарийн тодорхойлолт огт байдаггүй гээд та төсөөл дөө. Сурах бичгүүдэд бол олноор даган мөрддөг цөөн хэдийг нь л дурддаг.
Энэ бол эдийн засгийн ийм үзэгдэл, үүнийг эдийн засагчид ингэж тайлбарлаж байна л гээд байдаг. Гэтэл Нябо шиг тайлан данс яг таг хөтлөөд үүнийг Нягтлан бодох бүртгэл гэнэ гэдэг шиг бариад хэлчихээр юм оогт байдаггүй.
Эмийн эдийн засаг, эрүүл ахуйн эдийн засаг, математик эдийн засаг, физик эдийн засаг, уул уурхайн эдийн засаг, байгаль орчны эдийн засаг, удирдахуйн эдийн засаг гээд л мааш олон эдийн засгийн салбар байна. Гэтэл эдийн засгийн шинжлэх ухаан гэдэг нь ийм л юм судална гэхээс биш яг үүнийг эдийн засаг гэнэ гээд хэлчих юм маш ховор доо. Энгийн л нэг нийгмийн үйл явц байгаа байхгүй юу энэ чинь. "ЭДИЙН ЗАСАГ ГЭДЭГ ЧИНЬ ЧИНИЙ СУРАХ БИЧГИЙГ ЧИНЬ ХЭЛДЭГ ЮМ" гэж нэг ухаантай багш хэлсэн юм билээ. Жаахан юм хум мэдээд ирэхээр мэдэхээ байгаад байх шиг санагддаг болсон шүү найзууд аа нээрээ... хэ хэ... Гэхдээ миний мэднэ гэдэг ч бас хаашаа юм бэ дээ.

2 Сэтгэгдэл:

sanakae said...

тэгээд хайр гэж юу юм бэ?

GanbatD said...

Чи мэдэж байгаа байлгүй дээ. Чи бодуул Эхнэртээ би чамд хайртай л гэдэг байх даа... Мань нь бас хэлдэг л юм. ХЭ ХЭ