June 17, 2008

World View

Би бага байхдаа хүн сармагчингаас үүссэн. Тэгээд манай сумын ойрхон ой байдаг. Тэндээс хэдэн жил сармагчин байж байгаад л хүн болоод төв рүү ороод ирдэг гэж боддог байж билээ.
10 жилд, их сургуульд нийгмийн ухааны чиглэлийн улиг домог болсон хичээлүүд дээр ертөнцийг үзэх үзэл гээд л баахан юм ярьдаг байж билээ. Одоо бодоод байхнээ энэ ер нь хамгийн хэрэгтэй хамгийн энгийн ойлгот байж л дээ.
Хүн болох багаасаа гэгчээр хүн ертөнцийг хэрхэн харах нь юу үзэж харж, юу мэдэж дуулсан, хэнтэй нөхөрлөж, хэний шавь байсан бэ гэдгээс шууд хамаардаг эд юм шиг байгаа юм.

Одооны бидний эрлийз үед байгаа хүмүүсийн хувьд ертөнцийг хөөрхий хэдэн эрээн цаасан дээр хэдэн хүний бичсэнээр л бараг харж байна гэж хэлж болхоор байна. За өөрийн гэсэн үзэл бодол л гэж яриад байдаг яриад байдаг. Хэрэг дээрээ энэ маань ч гэсэн хэн нэгний хэлсэн номлосон номлол болж таардаг болж дээ.
Ингээд бодоод байхнээ бидний үзэж харсан, дуулсан болгон ихсэх тусам нөгөө нэг сармагчин хүн болоод сумын төв рүү орж ирдэггүй гэсэн үзэл шинээр л бий болоод байна л даа. Энэ их энгийн мөртлөө энгийн юм агуу гэдэг шиг үүний цаад утга үнэхээр агуу шүү. Та бодоод үз л дээ Дэлхий үнэндээ бол зуйван хэлбэртэй байдаг ч нөгөө нэг глобалчлал гэдэг талаас нь харвал гадаад худалдаа, харилцаа холбоо гэдэг талаас нь харвал дэлхий үнэндээ бол хавтгай л гэж хэлээд байгаа шүү дээ.
Тэгэхээр аль өнцгөөс юмыг харж байна гэдэг хамгийн чухал нь байгаа юм шүү дээ. За ойрд ийм энгийн юмны чухлыг л улам бүр бодох боллоо.
За тэгээд хэдий чинээ өндөрт байгаа хүн төдий чинээгээрээ алсыг хардаг нь жам шүү дээ хүмүүсээ. Харин зарим нь улам өндөрт гарах тусам хараа нь мууддаг юм шиг байгаа юм л даа.

5 Сэтгэгдэл:

gan said...

hamgiin suuliin uguulber chin chi l helsen boloh-s unen ug bn daa :P

Anonymous said...

чи МУИС-н мат-г энэ жил төгссөн үү?

GanbatD said...

Нэргүй хүнд хэлхэд би төгсөөд нилээд хэдэн жилийг ардаа үлдээжээ.
Ганаад хэлхэд найз нь иймэрхүү юм дандаа л хэлдэг ш дээ мэдэж байгаа биз дээ тэ. Хэ хэ.
2ууланд чинь зочилсонд баярлалаа

бж said...

Manaihaar zochilsond bayarlalaa.
Chinii baga baihdaa bodoj baisan bodol ih huurhun yumaa. Yalaa yalaa genee, hehe, ineedtei gedeg ni.

GanbatD said...

Харин тийм ээ их хөгийн юм боддог байсан байгаа биз дээ. Гэхдээ хүүхэд гэдэг том өршөөлийн бичиг байна шүү дээ хө. Хэ хэ.