April 27, 2008

Сэтгэгдлээ сийлэхүй.

Эхлээд та уншаагүй бол энэ нийтлэлийг уншаарай:
- Тооноос чанар
Өнгөрөгч оны шилдэг эмэгтэй блогчин МИКИ (MIKARITO) эгчийн сүүлийн бичлэгийг уншаад дуугүй байж чадахгүй нь. Ер нь би дандаа л шагайдаг юм. Сэтгэгдлээ бичих зав сайн гарахгүй юм. Ямар сайндаа бүтэн сайнд бичиж байхав дээ. За ажилдаа орьё.
Энэ хүн байх гэдэг, тэр дундаа чанартай хүн байна гэдэг асуудал хэн хүний бодох асуудал болоод байна. Манайхныг оногойн дээр юу гэж хэлдэг билээ дээ. Нэг нь тамын тогооноос гарах гэхээр нөгөөдүүл нь чангаадаг гээд. Нөгөө талаасаа бидний цөөхөн Монголчууд эв эеэ хичээвэл мэдэхгүй чадахгүй зүйл гэж үгүй бөгөөд хаа хүрэхийг гагцхүү бидний сэтгэлийн чин зориг мэднэ гэдэг СҮХЭЭ ахын үг байдгийг санах хэрэгтэй байна. Цаадах чинь яг хэлсэн эсэхийг мэдэхгүй ч энэ бол чухал үг шүү. Хувиа бодох гэдэг нь бусдыг бодно гэсэн үг би бээр боддог. Чи бүх зүйлийг ганцаараа хийж чадахгүй. Монтэскью билүү хэн нэгэн мундаг сэтгэгч нь Өөрийгөө хайрлах бидний хайр л бусдыг хайрлахад хүргэдэг гэсэн байдаг.
За өнөөх чинь арай л сэдвээсээ хазайх гэж байна. Хүн байхын тулд хүн болж төлөвших хэрэгтэй мэт. Төлөвшил гэдгийг бид ТӨЛ+ӨВ+ШИЛ гэж задалж болох байх. Эсвэл ТӨЛӨВ+ШИЛ гэж ч юм уу. Миний хувьд эхнийхийг нь дэмжээд байна. Тэгхээр эндээс харья. Төл гэдэг нь хүний үр удам гэдэг утгаар энд орох боломжтой байна. Харин ӨВ гэдэг нь тэмдэг нэр үүсгэх дагавар мэт боловч өөрийн сэдэв рүү хазайлгавал уламжлах, удамшуулах, дамжуулан авах гэсэн утгатай үг байна. За арынх бол ойлгомжтой.Тэгхээр үүнийг бид эцэг эхээсээ ч юм уу хэн нэгнээсээ өвлөж авдаг байх магадлал өндөр байна.
За их сургаальд бид ШУ-ы төлөвшил авдаг байж болох юм. Харин ёс суртахууны төлөвшлийг авдаг нь юу л бол. Жишээлбэл улс төрийн ухаанаар төлөвшсөн хүн гэвэл аливаа юманд ул суурьтай олон талаас нь ханддаг гэх мэт давуу чанартай хүнийг хэлнэ биз дээ. Ёс суртахууны төлөвшил гэдэг ШУ-ыхаас ялгаатай зүйл шүү дээ. Хөдөө нутагт минь бичиг үсэг мэдэхгүй мөртлөө зөв сайхан амьдарч яваа хүмүүс байгааг үгүйсгэх арга байхгүй.
За ингээд ойрд бодоод байгаа нэг юмаа эцэст нь хэлхэд Асрамжийн газар байхыг дэмжих биш, энэ байдал үүсхэд нөлөөлсөн юмнуудыг нь арилгах нь илүү зөв гэдгээ дахин дахин хэлмээр байна. Гэр бүлийн боловсрол, ёс суртахуун зан заншлын боловсролыг Монголд сэргээж яагаад болохгүй гэж?Ийм юм байдаг эсэхийг би даанч судлах зав алга л даа.



12 Сэтгэгдэл:

gegeen said...

hehe, hoorhon setgedeg batsaan bn. esvel tom agaa iim hund sedveer sanal soliltsoh geed iim yum bicheed yavna uu. ganbat, mika 2 tegeed oorsdiigoo her tolovshson hunentseruud gej bodoj bn daa. ta nariin maani amjilt buteeleer mongoliin maani ireedui, sain saikhan buhen tseneglegdene shuu dee. Uram zorigoor durelzen badarch, amjilt buteeleer byalhaj yavah boltugai. Minii mongoliin tsoglog zaluus oorsdiigoo baitugai ood ni tatah gej hicheej yavaa gedegt naidaj bn. www.gegeen.com

Мика /美香/ said...

Чиний хэлдэг их зөв шүү. Хүмүүс ардчилал гэдэг зүйлийг буруугаар хүлээж авч, хамаг байдгаа задгайруулж, үр хүүхдийхээ хүмүүжилйиг ч анхаарч үзэхээ больсон. Бидний хэлсэн хэдэн үг мэдэлтэй хэн нэгний чихэнд хүрч торооёой гэж хүснэм.

Амжилт хүсье.

GanbatD said...

Энэ сайтаар зочилсон. Талархмаар л сайт байна лээ. Миний хувьд насаа тэр зүүн дээд өнцөгт тавьсан байгаа. Пацаан байна уу биш байна уу надад бол ялгаагүй ээ. Гэхдээ Бидний цөөхөн хүнэнцэрүүд та нарыг ирвэл бүр л олон болж бүр л хүчтэй болох биз дээ. Одоохондоо бие гэр 2-оо засах гэж л явж байна даа.

GanbatD said...

Мика-д баярлалаа.

Anonymous said...

Yaah argagui hunduh yostoi sedev baina. Odoo hiihgui bol hezee hiih ve bid hiihgui bol hen hiih ve? gedeg shig odoo yarih tsag n mun. Ene deer uuriin sanal bodloo huvaaltsi gej bododv hund yaah argagui shinjleh uhaanii medleg heregtei eniig bolovsroliin todorhoi institute-d ezemshivel buur sain. Ganbaa chi bas helsen bsan buhniig medeh albagui Gunuzgii medeh n chuhalaa gej. Tegvel gunzgii medegsed ih deed surguuliin bagsh nar ym. Harin yos surtakhuunii tukhai yarih gej baigaa bol eniig lav manai MUIS (soyol sudlal gedeg hicheel lav baidag) anhaardag ym ug n terend m daanch oyutanuud bolon bagsh n ach holbogdol ugduggui ym. Dalaid dusal nemer gedeg unen bol ene ch bas chuhal hicheel bsan. Yer n hun gedeg niigmiin amitan uchir uuriiguu chanaartai hun gez helehed hetsuu harin busad n tuuniig dugnej boloh ym. Dugnelten deeree undeslej tuunii niigemd ezleh bair suuri todorhoilogdoh baih. Hun uuruu yamar baidlaar bie ee avch yavj busadtai hariltsi gej boddog ym tuugeeree l tulvushisun baigaa. Tegeheer chanartai chanargui hun gedeg baih l yostoi zuil. Etssiin dundee ene chin hemjuur bolno. magadgui muu uil hiij yavsan hun deeshee garaad ter n zaluu ued ulger duurial bolood baigaa bol ter deer neseed baigaag n tataj unagaah l heregtei. Tamiin togoo shig sonsogdoj baigaa bol tiim bish tam bolohoos sergiilj baigaa ym. Tegehgui bol margaash ene hun shig baival saihan amidarch boloh ym baina geed 100 huuhed duuriana shu dee.
Za baahan ym nurshiv uuchilaarai.
Gegeend helehed Ganbatd bol chanartai hun gej nadad sanagddag ym.
ORg

GanbatD said...

Хэ хэ миний чанарыг дүгнэсэнд талархаж байна аа андад аа. Мэдээж тийм хүнийг унагахгүй бол өнөөгийнх шиг л юм болно шүү дээ. Төрд орно гэж нэг муу сэтгүүлч төрийн түшээгийн охиныг эргүүлж байж суугаад төрд орсон тэр нь одоо ийм том болсон бол энэ үнэхээр шигшигдэж гарч ирсэн үү үгүй юу гэвэл бас л бодууштай. Тэр их сургуулийн хичээлийг үнэхээр ач холбогдлыг нь нэмэх хэрэгтэй л дээ.

Anonymous said...

Микагийн зургийг ямар томоор тавиа вэ?
:P

GanbatD said...

Харин тийм. Зориуд тэгсэн юм.

Мика /美香/ said...

Энэ сэдэвт ингэж ач холбогдол өгч байгааг нь хараад би ч гэсэн Ганбатыг үнэлэж байна. Цаашдаа илүү их хүмүүст энэ талаар ярьж, үйлгуулж байгаарай.

Ингэснээс Мики биш Мика шүү.ккк

GanbatD said...

Хэ хэ зүгээр л тоглоод тэгж хэлсэн юм. Ярилгүй яахав даа. Мэдээж, дуртайяа. Зочилсонд талархлаа.

Anonymous said...

ýíý áîë îäîîãèéí íèéãýìä òóëãàð÷ áóé òîì àñóóäàë õ¿í àìüòíààñ íýã ë ç¿éëýýðýý ÿëãàðäàã òýð áîë òºëºâ áàéäàë þì àìüòàä áèå áèåíýý áàðüæ èääýã øèã õ¿í õ¿íýý áàðüæ èääýãã¿é ø¿¿ äýý õàðèí îäîîãèéí íèéãýìä õ¿í ãýäýã ÿã ë àðààòàí øèã áîëæýý ìºíãºíèé òºëºº þó ÷ õèéõýä áýëýí áîëæýý ýíý áîë áóðóó òºëºâøèæ áóé íýã èëðýë þì ýíý á¿õíèéã ¿ã¿é áîëãîõèéí òóëä òàíèé îðîëöîî÷ õýðýãòýé ø¿¿ áàãøàà

Anonymous said...

ýíý áîë îäîîãèéí íèéãýìä òóëãàð÷ áóé òîì àñóóäàë õ¿í àìüòíààñ íýã ë ç¿éëýýðýý ÿëãàðäàã òýð áîë òºëºâ áàéäàë þì àìüòàä áèå áèåíýý áàðüæ èääýã øèã õ¿í õ¿íýý áàðüæ èääýãã¿é ø¿¿ äýý õàðèí îäîîãèéí íèéãýìä õ¿í ãýäýã ÿã ë àðààòàí øèã áîëæýý ìºíãºíèé òºëºº þó ÷ õèéõýä áýëýí áîëæýý ýíý áîë áóðóó òºëºâøèæ áóé íýã èëðýë þì ýíý á¿õíèéã ¿ã¿é áîëãîõèéí òóëä òàíèé îðîëöîî÷ õýðýãòýé ø¿¿ áàãøàà