June 20, 2008

Арай ч дээ ...


За бас нэг сонин юм бичээд хаячий.Өдөр шөнөгүй л зурагтаар гараад байгаа толгой эргэм олон нэр дэвшигчийн зар сурталчилгаа, шууд болон захиалгат нэвтрүүлгийг үзээд ганц би биш бүгд л залхаж байгаа байх гэж бодож байна.
Ингээд зурагт бараг үзэхгүй байж байгаад нэг кино үзээд орхитол дундуур нь Арчдчилсан намынх бололтой реклам явж байх юм. Хошин урлагийнхан нилээд олуулаа тоглосон, Өглөө кинон дээр гардаг билүү дээ гардаг нэг цоохор бор морь авдаг нэг хэсгийг дуурайлгаад хийсэн байна лээ.

Тэр Рекламан дээр нөгөө нэг сая, нэг бүхэл хагас сая гэсэн 2 мөрийн хөтөлбөрийг л үнэ хаялцуулж байгаа харагдлаа. За та нар үзчихсэн дээ.
Монгол улс, Монгол иргэн бид тэр морь, худалдаачин 2 нь л юм шиг харагдлаа. Бидний саналыг тийм мөнгө амлаж байгаад Эх Орныг минь худалдаж авах гэж байгаа юм шиг их муухай бүр эвгүйгээр хэлхэд Бөөлжис хүрмээр санагдлаа.
Би аль нэг талд нь орж байгаа юм биш л дээ. Гэхдээ л биднийг сохор дүлий мэт ингэж гутаан доромжлохыг найзууд минь та нар яаж тэвчиж байна даа ...
Магадгүй миний л бодол шүү. Та нар сэтгэгдлээ хуваалцаарай.

5 Сэтгэгдэл:

Anonymous said...

Zuragt uzehee baigaad udaj baina sh de. Gehdee sanaag chin oilgoloo. Mnaiusiig yanz n hen undur une helsend n sanalaa ugnu buyu sanalaa zarah uu l geed baigaa ym aa da. Alaagui baihad aris n saihan hej muu doromjilson bololtoi.

Odkhuu.B said...

Манай сонгууль угаасаан нэг л биш болоод байгаа ,маш ойлгомжгүй эсвэл яаж сүйрүүлэх талаар төсөл боловсруулсан юм уу бүү мэд

GanbatD said...

Anonymous

Харин тийм чи зөв ойлгосон байна. Миний хэлэх гэсэн санааг гэх үү дээ.

Жаргал

Хэ хэ яг оноод хэлчихлээ шүү чи. Сүйрүүлэх л төсөл боловсруулдаг хогнууд байгаа юм даа.

tumee 33 said...

songuul geed yanzan buriin l hend ch hereggui reklam yavuulj bgaa bhdaa tee.
Ter songuuli, ner devshigchid dotor neg l bish zuil ih baina gedgiig blogchdiin bichleg unshaad yavjiihad zundoo helsen, emzeglesen baidag boljee...Olnii, yalanguya seheetnuudiin duu hooloi gedeg huchtei l baih uchirtai, tee...

GanbatD said...

Мэдээж шүү дээ Түмээ. Бид л дугарахгүй бол өөр хэн дугарах билээ дээ тийм ээ. Энэ бол бидний давуу тал гэж бодож байгаа шүү дээ. Би ойрдоо бусдыгаа унших завгүй байгаа болхоор хэн юу гэж байгааг мэдэх ч гүй л тууж явна. Гэхдээ мэдээж маш ихээрээ бичиж байгаа гэж бодож байгаа л даа.