April 21, 2008

Үнийн янаглал

Ер нь бол Баяраа өөрөө ширээн дээрээс хальтарч унаад бэртцэн юм байна лээ ш дээ гэж Дэлгэрийн аавын хэлдэг шиг ер нь бол би энэ үнийн өсөлтөнд буруугүй юм байгаа юм шүү дээ. Хэ хэ.
За тэр ч яахав. Талх тансаг хэрэглээ болоох гээд байх чинь юу вэ айн? Инфляцын хувьд бол ерөнхийдөө 3 төрлийн шалтгаантай байгаан Эхнийхийг нь буюу төсвийн ажилчдын цалингийн өсөлтөөс үүдсэн буюу эрэлтийн инфляцыг даваад л гарах шиг болсон. За тэгээд 2 дахиас нь эхлээд өөрийн эрхгүй өвдөг чичирч, гар салгалж ирээдүйгээ харахаа больж эхэллээ. 2 Дахь буюу нийлүүлэлтийн талыг бид Бүтцээс үүссэн гэж хэлээд байгаа юм л даа. Тэгээд үүнийгээ нарийвчлаад бүтцийн инфляци л гээд байгаа юм. Энэ маань манай эдийн засгийн бүтэц өөрөө гаж буруу байгаагаас үүдсэн гэсэн үг.
Тэгээд бас нэг хэлэх юм байна. Бид өнөөдөр инфляци 5 хувь, 10 хувь л гэнэ үнэн юм уу гэвэл худлаа л зүйл. Тэд нар хэнд нь илүү нүүрлэдэг вэ гэдгийг нь хэлдэггүй зүгээр л тоогоо хэлдэг юм. Жишээлбэл би байр худалдаж авахгүй. Байр миний хэрэглээнд байхгүй. За тэгээд би бензийн хэрэглэхгүй. Гэх мэтээр миний хэрэглэдэггүй маш олон гачин гачин бараанууд тэр тооцоонд явж байдаг. Би өнөөдөр хэрэглэдэг бараануудаа жагсааж байгаад, хэрэглээндээ хэдэн хувийг нь эзэлдэг вэ гээд жигнэж байгаад бодоод үзвэл алээ хэдийнээ 100-с дээш хувь буюу нөгөө Hyper Inflation гэдэг зүйлд нь өртчөөд байгаа хүн шүү дээ би. Би ганцаараа ийм золгүй хүн юм уу гэж бодохоор арай ч тийм биш. Тэгэхээр бүүр ч хэцүү. Байраа саяхан зараад Кориэ гарцан хүмүүсийг бодохоор бүүр ч хэцүүгээс хэцүү... Хөөрхий тэд нар минь хүний нутагт, гүний хошуунд заримдаа цаасан хайрцганд хүртэл хонож байгаа гэж бодохоор эмгэнэлтэй...

5 Сэтгэгдэл:

sanakae said...

Сайхан хэлсэн байна. Одоогийн байдлар инфляци 20%-тай байгаа гэсэн. Явж явж энэ бүгдийн буруу (бусдын буруу) хэдхэн нөхдүүдийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай болоод байх шиг. Ядаж байхад Монгол банкнаас инфляци -аа барина гэж зээлийн хязгаарлалт хийж байдаг. Мань мэт нь ёстой л ирээдүйгээ харахаа боличоод байна. Яалтай ч билээ.

GanbatD said...

тийм. барих нь гэхдээ түр зууртаа таатай л даа бидэнд.би тэгж номлов

Anonymous said...

Ih hemjeenii money zah zeel deer baih n buruu ym aa. Manaihan chin ediin sonirholtoi bolohoor ymnii uniig hed hadadnd aviruulchih ym. Ene chin ergeed hedhen hunii gart money hurimlagdah ayultai bolood baina. Tuhailbal heden barilgiin boss, baraa buteegdehuuunii change nart money-gaa atguuulaad busad n tednii money-g arivjuulah gej ajil hiideg boloh geed baina. Ugtaa bol bi uuriinhuu tuluu l ajil hiimeer baina.
ORG

sanakae said...

инфляци -аар далимдуудуулж ашиг олж болохнуу судалдаг юм уу.

GanbatD said...

Ашигсаад байх юм юу байхав дээ. Дандаа л тодорхой бус байдал дээр л амьдарч байна.Гэхдээ энд мэдээлэл их чухал байгаа юм л даа. Ялангуяа улс төрийнхний хүрээний мэдээлэл бол их чухал. Манайд бол тийм юмыг ил болгоно гэж бараг л байхгүй. Хэн нэгэн нь юм хэлсэн ч гэсэн тэр нь үнэлгээгүй болсон цаг. Гадаадад бол хэн нэгэн нь юм хэлхэд тэрнээс үүдээд ийм болох талтай гээд таамаглал үүсгээд тэрэн дээрээсээ ирээдүйн шийдвэрийг гаргадаг болоод байна. Өчигдөрийн дуулсанаар бол Улс төрчид бизнесийнхэн олимпын дараа хятадын эдийн засаг хямрана гэж байна. Үүнээс шалтгаалаад үнийн өсөлт дахиад л явагдана гээд байна даа. Тэгээд одоо зээл авчихвал уг нь ашигтай. Үл хөдлөх хөрөнгө авсан ч гэсэн болох л байх. Энэ талаар хэн хүнгүй дураараа таамаглаад байх зүйл биш л дээ.