
Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясгалан, атаа хорсол, хайр гээд хүний зан чанарууд аж төрдөг байж. Гэтэл нэгэн өдөр арал түймэрт автан тэд амь амиа бодон завь олцгоон арлаас зугтацгааж гэнэ. Харамсалтай нь хөөрхий хайр сэтгэлд завь олдсонгүй. Хайр сэтгэл усанд живэх шахан сэлж байхдаа уйтгар гунигтай таарч түүнээс завиндаа суулгахыг гуйсан боловч уйтгар гуниг би гунигтай байгаа болхоор ганцаараа баймаар байна гэж. Харин баяр баясгалан: чи миний баяр баясгалантай мөчийг үгүй хийчихнэ гээд авсангүй, атаа хорсол ч мөн адил хүмүүс байнга түүнд тэмүүлдэг гэдэгт нь атаархан түүнийг авахаас татгалзав. Харин нэгэн өвгөн түүнийг зориуд ирж завиндаа суулган эрэгт хүргэж өгөв. Хайр түүнд талархаад хэн гэдгийг нь асуутал "цаг хугацаа" гэж хариулжээ. Цаг хугацаа л зөвхөн Хайр сэтгэл ямар агуу гэдгийг мэддэг гэнэ.
8 Сэтгэгдэл:
neeree l aguu hair setgel-g gagchuu cag hugacaa maani l oilgoh yum duu :)
тэх. Тэрнээс биш танай найз залуу малуу бол байхгүй байгаа биз дээ айн хэ хэ.
ene tuuhiig umnu n unshij bsan bolovch ahiad l neeh yum bodogdchihloo. Saihan zuiliig mederdeg bh n sain hun bhaas ch iluu baih shu. Gambaa andad amjilt huseye. Setgel unertev.
Сайхан үг хэлэх нь бас нэг юмнаас илүү байх даа Сээгий. Баярлалаа. Одоо орой болоод харих гэж байна л даа. Энэ үгийг сонсоод өдрийн хамаг ядаргаа тайлагдчихлаа.
блогоор минь зочилсонд баярлалаа. Хайрын тухай ямар гоё хэлсэн юм бэ дээ. нээрээ л цаг хугацаа л бүхнийг харуулна даа.
hehe, surgamjtai l yum bn daa. enuunees neg yum oilgoson l biz dee. bugded amjilt! www.gegeen.com
hair bol tsag hugatsani urgeljlel yum shu bagsha
hair bol tsag hugatsani urgeljlel yum shu bagsha
Post a Comment