April 25, 2008

Хогийн сав мөн үү?

Би өчигдөр нэг юм дууллаа л даа. Түүнийгээ та нөхөдтэй хуваалцья гэж бодлоо.
Эйнштэйнээс 1 км-т хэчнээн метр байдгийг асуутал мэдэхгүй байж гэнэ. Ийм юм байж болох уу даа хүмүүсээ гээд түүнээс учирыг асуутал тэрээр "Захын номноос гурав алхаад л харчих тийм энгийн юмаар би толгойгоо дүүргэдэг тэнэг хүн биш" гэж хэлсэн юм байна.
Нээрээ л бодоод байсан бид хэрэгтэй хэрэггүй яасан их юм мэддэг юм бэ? Тэгээд л мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг л яриад байдаг. Дутаа алсан могой шиг гэдэг л энэ байх даа. Их мэдэхийг биш Гүнзгий мэдэхийг хичээ гэсэн байдаг. Гэхдээ энд бас гүнзгий мэдэхийн хэрээр их мэддэг болдог тал ч бий.
Тэгхээр миний толгой бол нилээд их хогтой болоод байгаа гэж би бодоод байна л даа. Тэр их жижиг сажиг хов живийн чанартай мэдээлэл нь эргээд таныг амжилттай ажиллахад хэрэг болдог болов уу даа. Бодох л хэрэгтэй.
Тэгхээр байна шүү залуусаа, нэг сайхан клин ап хийчмээр санагдаад явчихлаа шүү.

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

Нээрээ л толгойгоо шал тэнэг юмаар дүүргээд л байгаа байхгүй юу. Гэхдээ Нэгэнт л Эйншэйн шиг биш болохоор яах уу одоо хэхэ.

GanbatD said...

Мэдэхгүй юм даа хө. Энэ бол гэхдээ дажгүй л санаа байгаа биз дээ.Толгой нэг ёсны цоорхой сав. Бид юм хийж л байдаг. нөгөөх нь гоожоод гээгдэж л байдаг байх. Харин энэ цоорхой нь том байна уу үгүй байна уу гэдэг нь чухал. Том цоорхойтой хүний толгойд орсон том ч жижиг ч юм байсан гээгдчихнэ. Харин жижиг цоорхойтой хүнийхээр бол жижиг юм гээгдэнэ том нь гээгдэхгүй. Тэгхээр том том юм толгойдоо хийх нь дээр биз дээ тэ. Том гэдэг нь гэхдээ агуулгаар нь юм уу цогцоор нь хэлж байгаа гэж ойлгоорой доо.