April 27, 2008

Сэтгэгдлээ сийлэхүй.

Эхлээд та уншаагүй бол энэ нийтлэлийг уншаарай:
- Тооноос чанар
Өнгөрөгч оны шилдэг эмэгтэй блогчин МИКИ (MIKARITO) эгчийн сүүлийн бичлэгийг уншаад дуугүй байж чадахгүй нь. Ер нь би дандаа л шагайдаг юм. Сэтгэгдлээ бичих зав сайн гарахгүй юм. Ямар сайндаа бүтэн сайнд бичиж байхав дээ. За ажилдаа орьё.
Энэ хүн байх гэдэг, тэр дундаа чанартай хүн байна гэдэг асуудал хэн хүний бодох асуудал болоод байна. Манайхныг оногойн дээр юу гэж хэлдэг билээ дээ. Нэг нь тамын тогооноос гарах гэхээр нөгөөдүүл нь чангаадаг гээд. Нөгөө талаасаа бидний цөөхөн Монголчууд эв эеэ хичээвэл мэдэхгүй чадахгүй зүйл гэж үгүй бөгөөд хаа хүрэхийг гагцхүү бидний сэтгэлийн чин зориг мэднэ гэдэг СҮХЭЭ ахын үг байдгийг санах хэрэгтэй байна. Цаадах чинь яг хэлсэн эсэхийг мэдэхгүй ч энэ бол чухал үг шүү. Хувиа бодох гэдэг нь бусдыг бодно гэсэн үг би бээр боддог. Чи бүх зүйлийг ганцаараа хийж чадахгүй. Монтэскью билүү хэн нэгэн мундаг сэтгэгч нь Өөрийгөө хайрлах бидний хайр л бусдыг хайрлахад хүргэдэг гэсэн байдаг.
За өнөөх чинь арай л сэдвээсээ хазайх гэж байна. Хүн байхын тулд хүн болж төлөвших хэрэгтэй мэт. Төлөвшил гэдгийг бид ТӨЛ+ӨВ+ШИЛ гэж задалж болох байх. Эсвэл ТӨЛӨВ+ШИЛ гэж ч юм уу. Миний хувьд эхнийхийг нь дэмжээд байна. Тэгхээр эндээс харья. Төл гэдэг нь хүний үр удам гэдэг утгаар энд орох боломжтой байна. Харин ӨВ гэдэг нь тэмдэг нэр үүсгэх дагавар мэт боловч өөрийн сэдэв рүү хазайлгавал уламжлах, удамшуулах, дамжуулан авах гэсэн утгатай үг байна. За арынх бол ойлгомжтой.Тэгхээр үүнийг бид эцэг эхээсээ ч юм уу хэн нэгнээсээ өвлөж авдаг байх магадлал өндөр байна.
За их сургаальд бид ШУ-ы төлөвшил авдаг байж болох юм. Харин ёс суртахууны төлөвшлийг авдаг нь юу л бол. Жишээлбэл улс төрийн ухаанаар төлөвшсөн хүн гэвэл аливаа юманд ул суурьтай олон талаас нь ханддаг гэх мэт давуу чанартай хүнийг хэлнэ биз дээ. Ёс суртахууны төлөвшил гэдэг ШУ-ыхаас ялгаатай зүйл шүү дээ. Хөдөө нутагт минь бичиг үсэг мэдэхгүй мөртлөө зөв сайхан амьдарч яваа хүмүүс байгааг үгүйсгэх арга байхгүй.
За ингээд ойрд бодоод байгаа нэг юмаа эцэст нь хэлхэд Асрамжийн газар байхыг дэмжих биш, энэ байдал үүсхэд нөлөөлсөн юмнуудыг нь арилгах нь илүү зөв гэдгээ дахин дахин хэлмээр байна. Гэр бүлийн боловсрол, ёс суртахуун зан заншлын боловсролыг Монголд сэргээж яагаад болохгүй гэж?Ийм юм байдаг эсэхийг би даанч судлах зав алга л даа.




Цааш унших...

April 26, 2008

Арвилан хэмнэхгүй байна уу, хайрлан хамгаалахгүй байна уу?

Та нар мэддэг байж магад хүн Долоовор хуруугаараа хэн нэгэн руу чичлэж байхад Дунд, Ядам, Чигчий хуруунууд харин чам руу зааж байдаг гэдгийг. Энэ нь чи өөрөө хамгийн их буруутай л гэдгийг чинь хэлээд байгаа хэрэг.
Яг үүнтэй адил зүйлийг би ажиглалаа л даа.
Өнөөө өглөө босоод шүдээ угаагаад зогсож байхдаа крантаа хаахаа мартсан байлаа. За дор хаяж 2 минут угааж байхад тэр их ус хаашаа урсаж байсан бол гэж бодохоос хамаг бие сонин болоод явчихлаа. Энэ талаар мэдлэг нимгэн боловч, манай хот усаа дахин боловсруулж ашигладаг гэдэгт ойрын 10 жилдээ итгэхээргүй хүн гэдгээ би мэднэ. Тэгэхээр би гэж нэг хар толгой өөрөө л энэ чандмань эрдэнийг 2 стакан усаар биш 20 литр усаар угаасан байх нь ээ дээ. За над шиг тийм дүүрцэн тэнэгүүд манайхаар нэг байгаа. Ёстой вагон вагоноороо л байгаа даа.
Ингээд бодохоор бид яаж цэвэр устай байж, яаж ирээдүй хойчдоо санаа тавиж байгаа гэж ярих билээ дээ. Хүн гэдэг амьтан хувиа бодож довоо шарлуулахаас өөр юм хийхгүй юм даа...


Цааш унших...

April 25, 2008

Хогийн сав мөн үү?

Би өчигдөр нэг юм дууллаа л даа. Түүнийгээ та нөхөдтэй хуваалцья гэж бодлоо.
Эйнштэйнээс 1 км-т хэчнээн метр байдгийг асуутал мэдэхгүй байж гэнэ. Ийм юм байж болох уу даа хүмүүсээ гээд түүнээс учирыг асуутал тэрээр "Захын номноос гурав алхаад л харчих тийм энгийн юмаар би толгойгоо дүүргэдэг тэнэг хүн биш" гэж хэлсэн юм байна.
Нээрээ л бодоод байсан бид хэрэгтэй хэрэггүй яасан их юм мэддэг юм бэ? Тэгээд л мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг л яриад байдаг. Дутаа алсан могой шиг гэдэг л энэ байх даа. Их мэдэхийг биш Гүнзгий мэдэхийг хичээ гэсэн байдаг. Гэхдээ энд бас гүнзгий мэдэхийн хэрээр их мэддэг болдог тал ч бий.
Тэгхээр миний толгой бол нилээд их хогтой болоод байгаа гэж би бодоод байна л даа. Тэр их жижиг сажиг хов живийн чанартай мэдээлэл нь эргээд таныг амжилттай ажиллахад хэрэг болдог болов уу даа. Бодох л хэрэгтэй.
Тэгхээр байна шүү залуусаа, нэг сайхан клин ап хийчмээр санагдаад явчихлаа шүү.


Цааш унших...

April 21, 2008

Үнийн янаглал

Ер нь бол Баяраа өөрөө ширээн дээрээс хальтарч унаад бэртцэн юм байна лээ ш дээ гэж Дэлгэрийн аавын хэлдэг шиг ер нь бол би энэ үнийн өсөлтөнд буруугүй юм байгаа юм шүү дээ. Хэ хэ.
За тэр ч яахав. Талх тансаг хэрэглээ болоох гээд байх чинь юу вэ айн? Инфляцын хувьд бол ерөнхийдөө 3 төрлийн шалтгаантай байгаан Эхнийхийг нь буюу төсвийн ажилчдын цалингийн өсөлтөөс үүдсэн буюу эрэлтийн инфляцыг даваад л гарах шиг болсон. За тэгээд 2 дахиас нь эхлээд өөрийн эрхгүй өвдөг чичирч, гар салгалж ирээдүйгээ харахаа больж эхэллээ. 2 Дахь буюу нийлүүлэлтийн талыг бид Бүтцээс үүссэн гэж хэлээд байгаа юм л даа. Тэгээд үүнийгээ нарийвчлаад бүтцийн инфляци л гээд байгаа юм. Энэ маань манай эдийн засгийн бүтэц өөрөө гаж буруу байгаагаас үүдсэн гэсэн үг.
Тэгээд бас нэг хэлэх юм байна. Бид өнөөдөр инфляци 5 хувь, 10 хувь л гэнэ үнэн юм уу гэвэл худлаа л зүйл. Тэд нар хэнд нь илүү нүүрлэдэг вэ гэдгийг нь хэлдэггүй зүгээр л тоогоо хэлдэг юм. Жишээлбэл би байр худалдаж авахгүй. Байр миний хэрэглээнд байхгүй. За тэгээд би бензийн хэрэглэхгүй. Гэх мэтээр миний хэрэглэдэггүй маш олон гачин гачин бараанууд тэр тооцоонд явж байдаг. Би өнөөдөр хэрэглэдэг бараануудаа жагсааж байгаад, хэрэглээндээ хэдэн хувийг нь эзэлдэг вэ гээд жигнэж байгаад бодоод үзвэл алээ хэдийнээ 100-с дээш хувь буюу нөгөө Hyper Inflation гэдэг зүйлд нь өртчөөд байгаа хүн шүү дээ би. Би ганцаараа ийм золгүй хүн юм уу гэж бодохоор арай ч тийм биш. Тэгэхээр бүүр ч хэцүү. Байраа саяхан зараад Кориэ гарцан хүмүүсийг бодохоор бүүр ч хэцүүгээс хэцүү... Хөөрхий тэд нар минь хүний нутагт, гүний хошуунд заримдаа цаасан хайрцганд хүртэл хонож байгаа гэж бодохоор эмгэнэлтэй...


Цааш унших...

April 8, 2008

Хайр

Сая ажил дээрээ орж ирээд компьютерээ асаагаад сууж байтал нэгэн IM ирдэг юм байна. Бас л нөгөө нэг улиг болсон үүнийг дамжуул, хурдан олон хүнд хэлэхгүй бол ийм тийм юм болно л гэдэг юм байх гэж бодоод эхлэлийг нь хартал арай л өөр харагдах нь тэр. За тэгээд энэ юуны тухай байсан нь ойлгомжтой биз дээ. Хайр гэдгийн агууг энд товч бөгөөд тодорхой өгүүлсэн байна. Ингээд бүрэн эхээр нь толилуулъя.

Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясгалан, атаа хорсол, хайр гээд хүний зан чанарууд аж төрдөг байж. Гэтэл нэгэн өдөр арал түймэрт автан тэд амь амиа бодон завь олцгоон арлаас зугтацгааж гэнэ. Харамсалтай нь хөөрхий хайр сэтгэлд завь олдсонгүй. Хайр сэтгэл усанд живэх шахан сэлж байхдаа уйтгар гунигтай таарч түүнээс завиндаа суулгахыг гуйсан боловч уйтгар гуниг би гунигтай байгаа болхоор ганцаараа баймаар байна гэж. Харин баяр баясгалан: чи миний баяр баясгалантай мөчийг үгүй хийчихнэ гээд авсангүй, атаа хорсол ч мөн адил хүмүүс байнга түүнд тэмүүлдэг гэдэгт нь атаархан түүнийг авахаас татгалзав. Харин нэгэн өвгөн түүнийг зориуд ирж завиндаа суулган эрэгт хүргэж өгөв. Хайр түүнд талархаад хэн гэдгийг нь асуутал "цаг хугацаа" гэж хариулжээ. Цаг хугацаа л зөвхөн Хайр сэтгэл ямар агуу гэдгийг мэддэг гэнэ.


Цааш унших...