February 3, 2009

Who is the Best?

Зургийг хүний сайтан дээрээс авсан гэдгээ эхлээд хэлчихье.

Одоо сэдэв рүүгээ орьё. Та хэн мундаг вэ гэдгийг мэддэг үү? Гэрийн эд зүйл эвдэрхэд янзалж чадахгүй бол чи хэн болох вэ? Сайн гэрийн эзэн үү? Засварчин дуудаад янзлуулчихсан нь дээр л дээ тийм ээ?...
Юм гэдэг харьцангуй шүү. Долларын ханш тэнгэрт хадаж, төгрөгийн ханш навсайж байхад доллараа цалинждаг, төгрөгийн зээлтэй хүн гэдийгээстэй, 2 нүх л явна шүү дээ. Аан харин хямрал болоод хөөрхий нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай компани нь удахгүй дампуурчихвал яах юм бол доо? Яахав дээ одоохондоо сонголт нь маш зөв байгаа ч тэр хүн шилдэг сонголт хийсэн хүн мөн үү?
Чи хэн бэ гэдгээ эхлээд хаана байна вэ гэдэг асуултанд хариулсаны дараа эргэцүүлээд нэг үз л дээ. Барак Обама гэж нэг баатар хүн болгоны л аманд орчихож, би ч гэсэн хэлчихье. Тэр эрийг авчраад Монголд УИХ-д оруулаад үзэх юмсан. Монголд төр удирдах хэцүү гэдгийг нь мэдрүүлээд өгөхгүй юу? Тэрний оронд лаг лаг ярьдаг Монгол залуус хамаагүй дээр төр барих байх өө. Хэ хэ.
Сайн эмчийг эмнэлгийн даргаар тавих нь утгагагүй гэдгийг хүн бүр л мэддэг. Тийм хэрнээ хэн нь шилдэг вэ гэхээр хөөрхий нөгөө эмчид саналаа өгч явуулаад, өнөөх нөхөр эмнэлгээ ч баллаад, өч төчнөөн хүн эмчилж анагаах, олон хүний амь аврах боломжийг алдаж орхино.
Танай байгууллагын дарга яахав сайн хүн л дээ. Мэдээж тэр бизнесийг анх Монголдоо санаачилсан цөөхөн хэдэн хүний нэг, тэрүүгээрээ ч хоолоо олж идэж байгаа ба та хэдийг цалингаар тасалчихгүй л байна шүү дээ. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үз дээ. Дарга бол зүгээр сайн бизнесмэн байж болох ч танай компаний засаглал ямар байгааг сайн бодоод үз л дээ. Хаанаас хүмүүсээ томилж байна, ямар шалгуур тавьж байна, энд байгаа гуйлганы, хамаатан садны холбоо сүлбээ, эсвэл ажилтнуудын дунд ямар нэгэн үл ойлголцол, нэг нэгнийгээ өсч дэвжихэд хаалт, саалт болж байгаа зүйл танай байгууллагад байна уу? Энэ хэний буруу вэ? Сайн даргынх байж магадгүй шүү. Дарга хувиа эзэмшээд ч юм уу өөр юм хийгээд, өөр хүнээр компанийг удирдуулвал ямар байсан юм бол? Хэн нь чухам шилдэг юм бол оо?...

14 Сэтгэгдэл:

Anonymous said...

Нэг хүн ч гэсэн гэдийж яваг л дээ. Атаархаад байгаа юм уу?

Anonymous said...

Odoo baigaa zuiliig hondoh gej oroldoj baigaa ni taalgdaj baina, Gehdee gol stsom ni haana baigaag olj chadsangui. Who is the Best gedgiig yuugaar haruulahiig hussen ni todorhoi bish bainaa. Who is the best? ene uul ni ih goyo asuult baina.
uuchlaarai oortoo torson setgegdlee zasvarguigeer shuud bichlee. Chamd amjilt iluu goyo goyo yum bicheerei! unshij baih bolnoo.

Anonymous said...

энэ зураг тээд ямар хамаатай юм. Хэххэхэ. ер нь юм чинь 100% гэж байхгүй шдээ. Нөгөө нэг сургамжит үлгэр байдаг шдээ .Өвгөний тухай "You never know what will happen" гээд. тэр шиг л байхгүй юу. 30 40 жилийн өмнөх зүйлс тэр үедээ зөв байсан бол одоо буруу болж байх жишээний.

Anonymous said...

Уучлаарай, яг ямар санаа агуулсныг ойлгоогүй ч, дарга хүн бол дарга л байдаг, тэр хүн хэнийг хаанаас авчраад тавьчихсан нь чухал биш хэнийг ч байсан удирдаад л аваад явчих чадалтай хүн байхад л хангалттай. Харин тэр гадны хөрөнгө оруулалттай компаний хувьд тэр хүний хийсэн сонголт хэзээд зөв. Учир нь тэр хүн яаж ч бодсон АНУ бол жижиг Монголоос хүчтэй л байх болно. Тиймээс USD>MNT, эндээс тэр хүн net дүнгээрээ хожих нь ойлгомжтой. Гадны хөрөнгө оруулалт зогсож, дампуурахын хувьд энэ бол цаг зуурын л зүйл, бид дандаа иймээрээ амьдрахгүй шүү дээ. МАШИНЫ ХАЯАД, МАХАА ИДЭХЭД Л ДАВААД ГАРЧИХНА :-).

Anonymous said...

Ene mash hetsuu 2 taltai asuudal ldaa. Bi shinjleh uhaanii academy-d orohoosoo umnu neg gadaadiin uul uuhain company-d ajillaj dollaraar tsalinjdag baisan baisan. Ter ued dollariin hansh unaad, ashigt maltmaliin tuhai huuli yaj batlagdah zereg n todorhoigui joohon ontsgui l baisan, tegeed ch gadaadiin company ter tusmaa uul uurhain company togtvortoi orshih n batalgaagui bolhoor l ajlaasaa garsan. Getel odoo dollariin hansh usuud l... Medehgui yumdaa...

GanbatD said...

Нэг дэх хүн
Атаархаагүй ээ. Энэ бол жишээ. Тэр хүн мундаг л байгааз дээ. Чадаж байгаа юманд арга байхгүй.

Хоёр дахь хүн
Гол санаа нь Хэн нь шилдэг вэ гэдэг нь тухайн нөхцөл байдлаасаа л шалтгаалдаг гэдгийг хөндсөн хэрэг л дээ. Тэгээд л хальт хальт жишээ дурдсан байгаа биз дээ. Нэг үг бас цухуйлгасан байгаа. Шууд хэлчихсэн бичлэг нэг их хийдэггүй л дээ. Жаахан энд тэндээс нь харж ажигласан маягийн юм бичдэг стильтэй болчихсон юм шиг байна аа.

Хико
Зураг гоё санагдаад л оруулсан юм. Уг нь дандаа холбоотой зураг оруулах гэж оролддог л доо. Энэ удаад зав байгаагүй учир шууд л энэ зургийг сонгоод л оруулсан.
Асуудлын хувьд санал нэг байна аа. Санаа мэдээж хэрэг ч гэсэн хүн гэдэг хэлэхээс нааш... гэж байдаг ш дээ. хэхэ

Гурав дахь танихгүй хүн
Даргын хувьд бол жишээ. Гэхдээ засаглалын онолын үүднээс тайлбарлахад энэ жишээ боломжийн л зүйл л дээ. Хаа газар, ялангуяа Монголд ийм юм их ажиглагдаж байгаа. Дарга шилдэг дарга хэвээрээ байх үгүй нь Environment Condition-с шууд хамааралтай биз.
Гол санаа энгийн шүү дээ. Санамж л маягаар гэж хэлсэн.

Баярлалаа хүмүүс ээ.

D.Enkhbat - Д.Энхбат said...

"Өөр өөрийн нөөц боломжоо мэддэг хүн л шилдэг."
Амьдрал өөрөө баялаг болохоор бүхнийг цаг хугацаа харуулна.
"Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана гэдэг" байхаа.

Anonymous said...

dutuu bichsen yum uu, unendee sain oilgosongui e,

Anonymous said...

Хамгаас хүчтэй хүн гэдэг нь өөрийгөө хамгаас сайн мэддэг нь юм болов уу даа. Сайн мэдкү л юм.

Anonymous said...

uu chi chini neg ih uhaantan boloh geed yamar ih butuu utgatai uym bichee vee helmeer nuulgui saihan il tod zarim neg humuust oilgomjtoi bich ldee huu Ganbataa

GanbatD said...

Баагий
Би харин чамд эргэлзчихлээ хэхэ.

Өнөр
Тийм шүү. Өөрийгөө мэддэг бол сайхан амжилт хүлээж л байгаа байхгүй юу тийм ээ.

Нэргүй хүн
Тийм юм байхгүй ээ. Зүгээр л эргэцүүлэх сэдэл маягийн юм л бичиж байгаа санаатай. Мэдлэг олгох юмыг бол товч тодорхой бичиж болох шүү дээ. Энэ арай өөр сэдэв учраас би яахин бүрэн төгс бичиж чадах билээ дээ. Нэрээ бичиж байгаасай л гэж хүсмээр байна хүмүүсээс.

Nugtorios said...

WTF? didnt understand anything in this Blog why is the name is windy or wet
Hmmmm what a Strange person you are

GanbatD said...

Заавал ойлгомжтой байх албатай юм уу? Би хачин хүн биш шүү харин.

Anonymous said...

ter zurag ymar hamaa bn aa ingehed. gol sanaa ni oilgomjtoi neeree tim gemeer bhd..