August 8, 2008

Байрны асуудал хөөрхийлөлтэй байна даа...

Надад сайн муу мэдээ байна. Эхлээд сайнаас нь эхэлцгээе. Энэ бол байрны үнэ дэлхийн түүхээс хархад буудаг юм байна. Өөрөөр хэлбэл манайх шиг ийм хөгжлийн замналаар замнаад ирсэн улс орнуудыг харжээ байхад нэг авууштай юм нь байрны бизнес ид цэцэглэж байгаад мөнгөтэй бэлтэй нэг нь байрыг олноор нь худалдаж авсан ч эцэстээ хүч нөлөө бүхий засгийн газраас нь тэнгэрт хадаад туйлдаа хүрсэн байрны үнийг шууд хамгийн багадаа 2 дахин буулгадаг юм байна.


За муу мэдээ нв байрны үнэ хэзээ буух нь тодорхой бус байгаа. Дээрээс нь манай эдийн засаг хэтэрхий гажууд болохоор магадгүй төр нь байрныхаа үнийг биш зайлуул нэгнийгээ өмөөрсөн, өөрсдийгөө өмөөрсөн, бидний Монголоо гэсэн сэтгэлтэй нэгэнтэйгээ зууралдаж хүүхдийн тоглоом тоголсоор энэ насыг барах шинжтэй байна.
Ээ хөөрхий эд нарын хийнэ гэсэн юм хийсэн юм 2-ыг нь сайхан бичиж авч байгаад хийсэн эсэхийг нь нэгд нэгэнгүй тооцдог болох юмсан...
За сэдвээсээ хазайх гэж байна.
Ер нь бол 7 оны сүүл 8 оны эхний улирлуудад байрны үнэ хэтэрхий их өссөнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Үүнд хэд хэдэн шалтгаан байгаа. Үүнийг нийлүүлэлтийн буюу зардлын талаас хэлбэл мэдээж голлох түүхий эдүүдийнх нь үнэ хамгийн бага нь 20% хамгийн их нь 125% өссөн. Гадаадын ажиллах хүчний хөлс нэмэгдэсэн. Дээрээс нь тээврийн зардлууд шатах, тослох материалын үнийн өсөлтөөс болоод их хэмжээгээр нэмэгдсэн.
Эрэлт талаас бол угаасаа тодорхой. Манай улсын дөнгөж 20% нь л орчин үеийн гэгддэг ханнаасаа ус, цахилгаан нь гардаг юманд амьдардаг. Дээрээс нь жилдээ дөнгөн данган 6000 айлын орон сууц шинээр ашиглалтанд оруулдаг. Гэтэл хамгийн наад захдаа 16000 гэр бүл шинээр бий болно. Ингээд харахаар эд нар байртай болох ёстой гэвэл гүйээ мөн хол хэвтэнэ ээ...
Ер нь бол дэлхийн жишгээр явах гээд л үзээд байгаа юм шиг. Гэсэн хэрнээ хөөрхий иргэд бид нь ямар ч мэдлэг боловсролгүй. Тэр Моргэж гэж яг юу юм, ямар хэрэгтэй юм бэ ч гэдэг юм уу. Нөгөөхийг нь тайлбарлах гэж байгаа төрийн албан хаагч нь хөөрхий харь гаригийн л юм яриж байгаа юм шиг тайлбарлана. За ухаантай сэргэлэн нэг нь ойлгоно. За харин мань мэт нь ойлгохгүй шүү дээ.
Та нар энэ талаар сонирхоод үзээрэй. Дэлхий өндөр хөгжилтэй орнуудын ДНБ-нийх нь дор хаяж талыг нь энэ Моргэж гэдэг юм нь эзэлдэг. За бүр зарим улсуудын хувьд 99% хүрч байсан тохиолдол ч саяхан ажиглагдаж байсан байна.
Монголд шинэ байрны талбайн хэмжээ хэрэг дээрээ 50% нэмэгдсэн гэж байгаа ч одоогийн байдлаар бараг 100% нэмэгдсэн нь олон байна. Үүнийг зохицуулах хороо бий болсон юм болов уу эсвэл үүнийг судлах гэж нэг юм нээсэн ч юм уу 4 сарын үед нэг тийм юм шинээр бий болгосон сураг байсан. Гэхдээ тэд одоо хөөрхий дарга нь дахиж сонгогдоогүй одоо ажилгүй яана даа гээд л байж байгаа биз...
Ер нь жижиг улсад жижиг л төр таармаар даа. Толгойгоо даахгүй байж яаж цааш алхах билээ дээ... Ер нь энэ засгийн газар өнөөдрөө харсаар байгаад шийдвэр гаргачихдаг болчихмоор байгаа юм ядаж. Гэтэл өнгөрсөнөө харсаар байгаад шаал ДИВАНГАРЫН үеийн юманд таарсан бодлого хэрэгжүүлдэг сул тал байнга гардаг.

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

Чинийхээр бол тогтолцоо нь буруу байна гээд байх шиг байна. Энгээд хэн нэгэн нь шүүмжлээд мань мэтийн энэ талын мэдлэггүй хүний толгойг цэнэглэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ одоо яах вэ хэдий болтол гаж тогтолцоотойгоо зууралдах вэ? Байрны үнэ энэ янзаараа байвал амьдрал их л хэцүүдэх шинжтэй байна шүү! Нэг ёсондоо өөдлөх бус уруудсан амьдрал болох гээд байх шиг.
Буруу зүйл бичсэн бол өршөөгөөрэй би өөр салбарын хүн шүү ^_^
Org