August 2, 2008

Ургуулах гээгүй юм гэж үү?...


Өнөөдөр нилээд барцадтай өдөр байлаа. Таксинд бичиг баримттай, наддаа нилээд их мөнгөтэй түрийвчээ мартаж буугаад нэг хэсэг бас инээх ч биш уйлах ч биш л байлаа. Алдсан хүн арван тамтай гэдгийг биеэр эдэлж замын цагдаагийн энд тэндхийн постууд дээгүүр орж, жижүүр дээр нь очиж энээ тэрээг байцааж тусламж хүссээр яваад нилээд их цаг алдлаа.
Тэгээд эцэст нь цамбагаравын тэнд байдаг цагдаагийн Өнөр гэдэг хэлтэс дээр очоод харин ч ажилаа мэддэг, иргэддээ тусалдаг цагдаа нартай таарч нилээд тусламж авч чадлаа.
Нөгөө машины дугаарыг би өөрөө сайн мэдэхгүй хэрнээ төсөөлөөд машин мэдээллийн сангаас нь хайлгаад нэг Элэнтра олоод эзэн рүү нь одоохон хүрээд ир гээд утасдуулчихаад ирэхийг нь хүлээгээд гадаа зогсож байгаад үнэхээр нэгийг бодлоо.


Ахтайгаа зогсож байтал нэгэн согтуу эр хүүхдээ тэвэрсээр ирээд биднийг араас хүмүүс хөөгөөд байна. Та 2-ын хажууд суугаад өнгөрөөчихье гэж гуйхаар нь тэгээ гээд л хэлчихлээ. Тэрүүхэн үедээ ч анзаарсангүй. Тэгээд суугаад алив миний хүү дулаац гээд цамцныхаа энгэрийг тайлж дэлгээд хүүхдээ элгэндээ наагаад нөгөө нөхөр газар шууд завилах маягаар суугаад хүүхдээ дулаацуулаад хүү нь ч тухтай гэгч нь мөрийг нь дэрлээд өөдөөс нь хараад суув. Тэгтэл тэр хүүхдийг би гэнэт анзаараад хүүгээ санаад эхэллээ. Тэр хүү яг миний хүү шиг нас чацуу, үс зүс, алаг нүдээрээ над рүү цоо ширтээд ямар аймаар өрөвдөлтэй байсан гэж санана аа????.....
АРАЙ Ч ДЭЭ ХҮМҮҮСЭЭ БИ ОДОО Ч ГЭСЭН УЙЛАХ ГЭЭД БАЙНА.... Чадалтай бол тэр хүүд тусалмаар байлаа. Бүр ааваас нь салгаад аавыг нь хөөчихмөөр санагдлаа.
Тун удалгүй аав нь ч унтаад унаад өглөө. Хүү хөөрхий бүдэрч унаад л ааваа гэж уйлж босоод л тэнтэр тунтар алхаад аавынхаа хэдэн талд нь гараад л босгох гээд ч байгаа юм уу хүрч алдаад л хүрч алдаад л байх юм. Би бүр гэртээ эгчээрээ харуулаад үлдсэн хүүгээ яаж байгаа бол оо? энэ хүүхэд миний хүүгээс өөрцгүй л хүүхэд гэж бодохоос бүр аймаар...
Тэгтэл 3 эмэгтэй ирээд л нэг нь хүүхдийг өргөж аваад нэг нь нөгөө эрийг сэрээгээд гэр чинь хаана байдаг вэ, утас нь байна уу гээд л асууж гарлаа. Хөөрхий тэр эрд гэр орон байтугай ТАНК ч байхгүй. Харваас тийм.
Хүү хэдий хүнд өргүүлээд байж байсан ч ААВААА ААААВАААА гээд л зүрх зүсмээр уйлаад л байсан. Хөөрхий хэлд орж ч амжаагүй юм шиг байна лээ. Тэгсэн нэг юм нөгөө эр сэрээд хүүг минь өгөөдөх гээд хүүгээ авангуутаа буцаад л унтаад өглөө.
Яг энэ үед нөгөө хүлээж байсан машин маань ирээд би тэндээс яваад өгсөн дөө...
ЕР НЬ ХҮН ГЭДЭГ УРГАМАЛ ДАХИАД НЭГ УРГАМАЛЫГ ЯАГААД ТАРИЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ БАЙГАА ЮМ УУ ДАА Л ГЭЖ САНАГДЛАА...
ХӨӨРХИЙ ХҮҮ САРНАЙ, НАРАН ЦЭЦЭГ БОЛЖ ЧАДАХГҮЙ Ч ЯДАЖ ШАРИЛЖ БОЛОХ ЭРХГҮЙ ГЭЖ ҮҮ ХҮМҮҮС ЭЭЭЭЭЭЭЭЭЭ???????????............

4 Сэтгэгдэл:

dulguun said...

Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж хичнээн муу ч аав нь хамгийн сайхан байгаа даа хөөрхий тэр хүүд.

Хайраар дутааж, аз жаргалгүй өсгөх юм бол хүүхэдтэй болж яанаа.

Anonymous said...

Chi yamar aimar nudend uzegdtel bichdeg ym be. Bi ch bas huugee genet sanaad hachin bolchihloo.
Org

Anonymous said...

andiinhaa bichseniig unshlaa, and ch sain bichdeg bolson shu, zuvlun jargaliin kbadratuudiin niilbereer humuunii amidral bii boldog shu de, my and ene udur surug utgatai tsegiig ni olj harj l de, za ter yahav yuma olson u and mini.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.