August 25, 2008

Ирээдүйг таана аа гэж ...


Ер нь бол хүн гэдэг зөн билэггүй амьтан гэдэгтэй бид санал нэгдэх байх. Магадгүй хэн нэгэн нь зөн билэгтэй байсан ч гэсэн үүнийг тодорхой шинжлэх ухаан биш гэж үздэг хар мянган хүн байдаг. Иймээс ч бид зөн совингоо дагаад байна уу мэдрэмжээ дагаад байна уу, бүр үзэл бодлоо дагаад байна уу гэдэг маань маш чухал болоод байна.
Олимп үзэж ээ суугаад бидний ихэнхи нь л хээ энэ Түвшинбаяртай ямар азтай аавын охин суух бол доо гэж бодсон байх гэж найдлаа. Ер нь юмыг төсөөлөх хамгийн сайн сэжүүр бол ирээдүйн болон өнөөгийн байдал дээрээс дүгнэлт хийх л байх шив дээ. Тэгтэл тэр залууг хэн тийм аварга болно гэж мэдэх билээ дээ тийм ээ.

Өнөөдөр монголын олон сайхан залуус халаасандаа автобусны мөнгөтэй л номын сан ч юм уу, гэртээ компьютерийнхаа ард, ажилынхаа ширээний ард гээд л сууж байгаа. Гэтэл бас зарим хэсэг нь толгойдоо юмгүй дээрээсээ хүмүүжил султай баар саваар хэсэж өнгө мөнгөөр өнгө мөнгөнд шунагсдыг уруу татан яваа.
Мэдээж ирээдүй нь түр зуурынх эсвэл тогтвортой гэсэн 2 дүрээр буух биз ээ. Өнөөдөр халаасандаа мөнгөгүй ч сэтгэл сайтай, Монголын маань нэгэн өрх гэрийг айлын дайтай аваад явах түвшин сайхан эрчүүд залуучууд хаа сайгүй байхад ОХИД бүсгүйчүүд маань яагаад шөний амьдралыг л хүсдэг болсон юм бол доо?... Харамсалтай...


Цааш унших...

August 18, 2008

Түүхээс...


За мэдэхгүй ч гэсэн Евклидийн биш геометрийн талаар бичихээр шийдлээ. Бидний мэддэг геометр бол мэдээж энгийн буюу Евклидийн геометр билээ. Би энд зөвхөн түүхээс л дурдах гэсэн юм. Та нар сайн мэдэх байх. Шугамаар хэмжээд байвал бид энгийн бидний мэддэг геометр гэж нэрлэж болох байх. Харин эллипслэг юм уу гиперболлог хэмжээстэй болоод ирвэл үүнийг бид Евклидийн биш гэж нэрлэхэд алзахгүй байх аа.
Хамгийн анх Гаусс энэ хэмжээсийг буюу тухайн огторгүйг шугаман бишээр авах санааг гаргасан гэж үздэг. Харин Орос болон Унгарын эрдэмтэд болох Nikolai Ivanovich Lobachevsky болон János Bolyai нар ийм шинэ салбарын нээлтийг буюу баталгааг гардан хийсэн гэдэг. Энэ үйл явдал 19-р зуунд болсон явдал л даа.

Боя Гаусстай хамт сурдаг байхдаа үүний баталгааг хэрхэн хийх талаар саналаа хуваалцдаг байсан бөгөөд хүүдээ хар багаас нь энэ ойлголтоо зааж өгсөн бөгөөд баталгааг хийж Гаусст шалгуулахаар явуултал Гаусс ах мэйлээ шалгаад баталгааг зөв байна гээд хариу илгээх гэтэл Нэт нь тасарсан уу яасан ямартай ч хариу захиагаа тэр дор нь явуулж чадсангүй.
Тэгээд Боя миний баталгаа буруу байна гээд сэтгэл санаагаар унаад нас барсан юм байна. Гэхдээ хүүгээ өөрийнхөө энэ эмгэнэлт замаар явуулахыг хүссэнгүй түүнийг нисгэгч болгосон ч хүү нь сургуулиа хаяаад аавынхаа хийж байсан юмыг үргэлжүүлээд дахин баталгаа хийсэн аж.
Яг хүү Боя-аас өмнө Оросын Математикийн хүрээлэнгийн дарга хийж байсан юм уу даа Лабучевский ах мөн баталгааг хийж их семинар дээр илтгэл тавитал лобби орсон уу яасан түүнийг галзуурсан байна гээд ажилаас нь халаад тэрээр бүр сүүлдээ гудманд гарч нас барсан гэдэг.
Бүр хожим Гаусс, Лабучевский, аав хүү Боя нараас хойш л энэ баталгааг хүмүүс бүгд хүлээн зөвшөөрч энэ бидний сайн мэдэхгүй геометр хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг.
Мэдээж энэ талаар Викигээс мэдчихэж болно. Бас үүнийг бүр эртний мэргэд болох Омар Хаияам нарын хүмүүс хүртэл сонирхож ийм юм байж болно гээд зарим нэгэн санааг дурдсан байдаг юм билээ...


Цааш унших...

August 17, 2008

Үндэстэн сэргэх шиг боллоо...

Монгол улс гэж байдаг юм шүү. Төрийн дуулал нь ийм шүү гэж мэдрүүлсэн агуу хүнд талархаад барахгүй байгаагаа хэлмээр санагдаад бичиж сууна даа. Зөндөө л баяр болж байдаг. Үүн шиг баярыг бичилгүй өнгөрөөх харамсалтай санагдлаа найзууд аа.
Монгол гэдэг нь зоригт эрс нь зодгон дор өсч зогсоогоороо нөхчдөг зоримог сайхан эх орон гэж хэлсэн нь ямар сайхан хэлсэн байна аа тийм ээ....?
Сүүлийн мөч хүртэл ямар их тэссэн гэж санана аа. Тэрнээс хойш л эхнэр бид 2 тэсэлгүй баярын нулимсаа унагасан даа. Одоо ч гэсэн самсаа шархирч байна.
Монголоороо бахархсан хүмүүс янзан бүрийн юм зөндөө л амалж байсан даа дараа нь. Угаасаа ч тэгэх ёстой юм чинь. Би бол өөрийгөө үнэгүй өгчих юмсан гэж бодсон арай л үнэтэй санагдаад больчихлоо хэ хэ.
Одоо дахин төрийн дуулал маань эгшиглэх болтугай гээд л сууж байя даа...


Цааш унших...

August 8, 2008

Байрны асуудал хөөрхийлөлтэй байна даа...

Надад сайн муу мэдээ байна. Эхлээд сайнаас нь эхэлцгээе. Энэ бол байрны үнэ дэлхийн түүхээс хархад буудаг юм байна. Өөрөөр хэлбэл манайх шиг ийм хөгжлийн замналаар замнаад ирсэн улс орнуудыг харжээ байхад нэг авууштай юм нь байрны бизнес ид цэцэглэж байгаад мөнгөтэй бэлтэй нэг нь байрыг олноор нь худалдаж авсан ч эцэстээ хүч нөлөө бүхий засгийн газраас нь тэнгэрт хадаад туйлдаа хүрсэн байрны үнийг шууд хамгийн багадаа 2 дахин буулгадаг юм байна.


За муу мэдээ нв байрны үнэ хэзээ буух нь тодорхой бус байгаа. Дээрээс нь манай эдийн засаг хэтэрхий гажууд болохоор магадгүй төр нь байрныхаа үнийг биш зайлуул нэгнийгээ өмөөрсөн, өөрсдийгөө өмөөрсөн, бидний Монголоо гэсэн сэтгэлтэй нэгэнтэйгээ зууралдаж хүүхдийн тоглоом тоголсоор энэ насыг барах шинжтэй байна.
Ээ хөөрхий эд нарын хийнэ гэсэн юм хийсэн юм 2-ыг нь сайхан бичиж авч байгаад хийсэн эсэхийг нь нэгд нэгэнгүй тооцдог болох юмсан...
За сэдвээсээ хазайх гэж байна.
Ер нь бол 7 оны сүүл 8 оны эхний улирлуудад байрны үнэ хэтэрхий их өссөнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Үүнд хэд хэдэн шалтгаан байгаа. Үүнийг нийлүүлэлтийн буюу зардлын талаас хэлбэл мэдээж голлох түүхий эдүүдийнх нь үнэ хамгийн бага нь 20% хамгийн их нь 125% өссөн. Гадаадын ажиллах хүчний хөлс нэмэгдэсэн. Дээрээс нь тээврийн зардлууд шатах, тослох материалын үнийн өсөлтөөс болоод их хэмжээгээр нэмэгдсэн.
Эрэлт талаас бол угаасаа тодорхой. Манай улсын дөнгөж 20% нь л орчин үеийн гэгддэг ханнаасаа ус, цахилгаан нь гардаг юманд амьдардаг. Дээрээс нь жилдээ дөнгөн данган 6000 айлын орон сууц шинээр ашиглалтанд оруулдаг. Гэтэл хамгийн наад захдаа 16000 гэр бүл шинээр бий болно. Ингээд харахаар эд нар байртай болох ёстой гэвэл гүйээ мөн хол хэвтэнэ ээ...
Ер нь бол дэлхийн жишгээр явах гээд л үзээд байгаа юм шиг. Гэсэн хэрнээ хөөрхий иргэд бид нь ямар ч мэдлэг боловсролгүй. Тэр Моргэж гэж яг юу юм, ямар хэрэгтэй юм бэ ч гэдэг юм уу. Нөгөөхийг нь тайлбарлах гэж байгаа төрийн албан хаагч нь хөөрхий харь гаригийн л юм яриж байгаа юм шиг тайлбарлана. За ухаантай сэргэлэн нэг нь ойлгоно. За харин мань мэт нь ойлгохгүй шүү дээ.
Та нар энэ талаар сонирхоод үзээрэй. Дэлхий өндөр хөгжилтэй орнуудын ДНБ-нийх нь дор хаяж талыг нь энэ Моргэж гэдэг юм нь эзэлдэг. За бүр зарим улсуудын хувьд 99% хүрч байсан тохиолдол ч саяхан ажиглагдаж байсан байна.
Монголд шинэ байрны талбайн хэмжээ хэрэг дээрээ 50% нэмэгдсэн гэж байгаа ч одоогийн байдлаар бараг 100% нэмэгдсэн нь олон байна. Үүнийг зохицуулах хороо бий болсон юм болов уу эсвэл үүнийг судлах гэж нэг юм нээсэн ч юм уу 4 сарын үед нэг тийм юм шинээр бий болгосон сураг байсан. Гэхдээ тэд одоо хөөрхий дарга нь дахиж сонгогдоогүй одоо ажилгүй яана даа гээд л байж байгаа биз...
Ер нь жижиг улсад жижиг л төр таармаар даа. Толгойгоо даахгүй байж яаж цааш алхах билээ дээ... Ер нь энэ засгийн газар өнөөдрөө харсаар байгаад шийдвэр гаргачихдаг болчихмоор байгаа юм ядаж. Гэтэл өнгөрсөнөө харсаар байгаад шаал ДИВАНГАРЫН үеийн юманд таарсан бодлого хэрэгжүүлдэг сул тал байнга гардаг.


Цааш унших...

August 2, 2008

Ургуулах гээгүй юм гэж үү?...


Өнөөдөр нилээд барцадтай өдөр байлаа. Таксинд бичиг баримттай, наддаа нилээд их мөнгөтэй түрийвчээ мартаж буугаад нэг хэсэг бас инээх ч биш уйлах ч биш л байлаа. Алдсан хүн арван тамтай гэдгийг биеэр эдэлж замын цагдаагийн энд тэндхийн постууд дээгүүр орж, жижүүр дээр нь очиж энээ тэрээг байцааж тусламж хүссээр яваад нилээд их цаг алдлаа.
Тэгээд эцэст нь цамбагаравын тэнд байдаг цагдаагийн Өнөр гэдэг хэлтэс дээр очоод харин ч ажилаа мэддэг, иргэддээ тусалдаг цагдаа нартай таарч нилээд тусламж авч чадлаа.
Нөгөө машины дугаарыг би өөрөө сайн мэдэхгүй хэрнээ төсөөлөөд машин мэдээллийн сангаас нь хайлгаад нэг Элэнтра олоод эзэн рүү нь одоохон хүрээд ир гээд утасдуулчихаад ирэхийг нь хүлээгээд гадаа зогсож байгаад үнэхээр нэгийг бодлоо.


Ахтайгаа зогсож байтал нэгэн согтуу эр хүүхдээ тэвэрсээр ирээд биднийг араас хүмүүс хөөгөөд байна. Та 2-ын хажууд суугаад өнгөрөөчихье гэж гуйхаар нь тэгээ гээд л хэлчихлээ. Тэрүүхэн үедээ ч анзаарсангүй. Тэгээд суугаад алив миний хүү дулаац гээд цамцныхаа энгэрийг тайлж дэлгээд хүүхдээ элгэндээ наагаад нөгөө нөхөр газар шууд завилах маягаар суугаад хүүхдээ дулаацуулаад хүү нь ч тухтай гэгч нь мөрийг нь дэрлээд өөдөөс нь хараад суув. Тэгтэл тэр хүүхдийг би гэнэт анзаараад хүүгээ санаад эхэллээ. Тэр хүү яг миний хүү шиг нас чацуу, үс зүс, алаг нүдээрээ над рүү цоо ширтээд ямар аймаар өрөвдөлтэй байсан гэж санана аа????.....
АРАЙ Ч ДЭЭ ХҮМҮҮСЭЭ БИ ОДОО Ч ГЭСЭН УЙЛАХ ГЭЭД БАЙНА.... Чадалтай бол тэр хүүд тусалмаар байлаа. Бүр ааваас нь салгаад аавыг нь хөөчихмөөр санагдлаа.
Тун удалгүй аав нь ч унтаад унаад өглөө. Хүү хөөрхий бүдэрч унаад л ааваа гэж уйлж босоод л тэнтэр тунтар алхаад аавынхаа хэдэн талд нь гараад л босгох гээд ч байгаа юм уу хүрч алдаад л хүрч алдаад л байх юм. Би бүр гэртээ эгчээрээ харуулаад үлдсэн хүүгээ яаж байгаа бол оо? энэ хүүхэд миний хүүгээс өөрцгүй л хүүхэд гэж бодохоос бүр аймаар...
Тэгтэл 3 эмэгтэй ирээд л нэг нь хүүхдийг өргөж аваад нэг нь нөгөө эрийг сэрээгээд гэр чинь хаана байдаг вэ, утас нь байна уу гээд л асууж гарлаа. Хөөрхий тэр эрд гэр орон байтугай ТАНК ч байхгүй. Харваас тийм.
Хүү хэдий хүнд өргүүлээд байж байсан ч ААВААА ААААВАААА гээд л зүрх зүсмээр уйлаад л байсан. Хөөрхий хэлд орж ч амжаагүй юм шиг байна лээ. Тэгсэн нэг юм нөгөө эр сэрээд хүүг минь өгөөдөх гээд хүүгээ авангуутаа буцаад л унтаад өглөө.
Яг энэ үед нөгөө хүлээж байсан машин маань ирээд би тэндээс яваад өгсөн дөө...
ЕР НЬ ХҮН ГЭДЭГ УРГАМАЛ ДАХИАД НЭГ УРГАМАЛЫГ ЯАГААД ТАРИЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ БАЙГАА ЮМ УУ ДАА Л ГЭЖ САНАГДЛАА...
ХӨӨРХИЙ ХҮҮ САРНАЙ, НАРАН ЦЭЦЭГ БОЛЖ ЧАДАХГҮЙ Ч ЯДАЖ ШАРИЛЖ БОЛОХ ЭРХГҮЙ ГЭЖ ҮҮ ХҮМҮҮС ЭЭЭЭЭЭЭЭЭЭ???????????............


Цааш унших...