Бидний олон хүмүүс Microsoft Office 2007-г ашигладаг болсон нь их ажиглагдаж байна. Бидний хэрэглээд байгаа нь зарим нэг юм нь дутуу байдаг уу, эсвэл нөгөө үйлдлийн системтэйгээ таарч ажилладаггүй юм уу ямар ч л байсан нилээд олон хүнийхийг харж байхад үсэгний хэмжээ дамжаа, фонт нь таарахгүй болсон байгаа харагддаг. Энэ нь нөгөө л нэг бидний "Ө", "Ү" үсгүүд дээр илэрнэ. Ингээд л нэг өндөр нэг нам янз бүрийн үсэгнүүд энд тэндгүй сарайж сэрийгээд, зарим нь бүр бичих гэж байсан фонт маань өөр болчихсон тууж явна гээч. Азтай зарим аавын хүүгийнх бол зүгээр л байдаг юм.
Гэхдээ ихэнхи хүмүүс энэ байдлаас хэрхэн гарахаа мэддэггүй, мэдэхийг ч хүсдэг үгүй нь мэдэгддэггүй гэх үү дээ. Тэгвэл та миний санал болгож байгаа энэ жижиг Макро-г хуулаад ажиллуулчихвал Word, Excel, Power Point алин дээр нь ч гэсэн үсэг фонтны асуудалгүй болж чадна. Үүнийг
ЭНД дараад авчихаарай.
Бас нэг зүйл бол Майкрософтын сайт дээр нь байдаг нэг жижиг нэмэлт юм л даа. Бидний ашигладаг гарын драйверууд заримдаа өөр байдгаас шалтгаалаад мэдээллээ солилцоход төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл Word-д зориулсан PDF хэлбэрээр хадгалдаг бас жижиг юм байна л даа. Та бичсэн зүйлээ хадгалахдаа төрлөө сонгодог шүү дээ. Ингэхдээ л зүгээр Save As PDF гэдгийг сонгоод л болоо. За ингээд жижиг жижиг юмнууд бас байдаг л юм билээ. Өөрсдөө сонирхоод үзэх байх гэж найдаад энэ хүрээд өндөрлье.
Цааш унших...