Өнөөдөр тест уншиж байгаад нэг мэдэхгүй асуулт гараад түүнийг таах ч биш бодож бөглөх ч биш 2-ийн хооронд сууж байгаад хажуугаар нэг бодол орж ирлээ. Манай философийн багш ҮНЭН гэж юу байдаг талаар хэлэхдээ байгаль дээр үнэн гэж байдаггүй юм гээд л аймаар том том юм яридаг байсан тэр үед санагдсан юм л даа. Бид л нэг тийм тоглоомын дүрэм дандаа зохиодог юм байна. Нөгөө нэг Чойномын шүлгэн дээр гардаг даа. Хэрэгтэй хэргэгүй хууль зохиож Түүнийгээ баталж Хэтэрхий бөх шорон барьж Хэрэг тарьж өөрөө ордог . . . гэдэг ш дээ тэ? Үүнээс л харахад дандаа л ингэж ойлгоно, ийм дүрмээр хийнэ гээд л маш олон дүрэм байдаг юм байна. Магад 5+5=10 гэж биш шаал өөр юм байсан бол тэрүүгээрээ л байх байхгүй юу тийм ээ. Түүн шиг бид эхнээсээ л ийм байна тийм байна гээд л онол туугаад байдаг яг үнэндээ түүнийг ямар өнцгөөс харж байна гэдгээс л шалтгаалах болж таарлаа.
Тэгээд ер нь МЭДЛЭГ-т л үнэн гэж байдаг гээд яриад байдаг нь зөв л байх шиг байгаа юм. Ингээд хөөгөөд яваад байвал хүн бүр өөр өөрийн гэсэн дүрэмтэй болчихвол бүгдээрээ зөв яриад байж болох юм байна шүү.Миний бодлоор гэж байгаа бол Миний зөв л гээд ойлгочих юм байна.
Тэгээд ер нь МЭДЛЭГ-т л үнэн гэж байдаг гээд яриад байдаг нь зөв л байх шиг байгаа юм. Ингээд хөөгөөд яваад байвал хүн бүр өөр өөрийн гэсэн дүрэмтэй болчихвол бүгдээрээ зөв яриад байж болох юм байна шүү.Миний бодлоор гэж байгаа бол Миний зөв л гээд ойлгочих юм байна.
2 Сэтгэгдэл:
Миний бодлоор ер нь наадах чинь үнэн шд. Би бас тэгж боддог болсоор удаж байна даа. Нэлээд дээр сансар бурханы тухай ном уншсан юм. Ерөнхийдөө хүн төрөлхтөний ашиглаж байгаа энэ тоолол бол буруу гэсэн чиг хандлагатай ном байсан бодоод байхад үнэн шүү. Гэхдээ одоо 5+5!=10 гэж хашгараад f аваад байвал бас хэцүү ч юм даа. Манай боловсролын систем ч бас дүрэмд баригдуулж сургаж байна. Хүн өөрийн үзэл бодлоо хэлээд буруудна гэдэг бол дүрэмд баригдуулж сургаж байгаа жишээ гэж боддог. Яалтай ч билээ.
Харин тийм. Зөрчих гэж дүрэм байдаг гэдэг шиг л байхгүй юу. Нэг л их олон онол. Зарим нь дөхнө зарим төөрнө. Гэхдээ тэр хүний тархи гэдэг нь өөрөө нэг шинжлэх ухааны том нээлтүүдийг байнга хийж байдаг лайтай эд л дээ. Тэрийгээ хүн өөрөө нөгөө дүрмээс гарчлаа гээд хөсөр хаяаад хайран сайхан бодлууд алаад байдаг л даа.
Post a Comment