January 11, 2008

100 наслахгүй л биз дээ

Саяхан шинэ он гарсаныг мэдсэн дээ та нар. Гэтэл хүмүүс нэг нас нэмлээ л гээд байх юм. Үнэн л дээ уг нь. Тэгээд бодсон чинь 1 жил ердөө л 365 хоногтой байдаг бөгөөд үүнийг хүн 100 наслана гэж бодсон чинь 36500 өдөр л амьдрах юм байна. Та нар энэ тооцоог хийсэнд бүү гайхаарай. Тэгээд өнөөдөр Монгол хүний дундаж наслалт эрэгтэй бол 62 эмэгтэй бол 66 орчим л байгаа даа. Тэгээд бодоод үзэхээр байна шүү юун нөгөө 36500 вэ айн? Хамгийн багадаа л 12000 өдөр хасагдаж байгаа биз дээ. Ээ хөөрхий хүн гэдэг амьтан тэгээд энэ хэдэн өдөрт бас л үзэж тарсаар л өэгөрөх юм даа л гэж бодогдож шинэ онтой золголоо доо. Тэгээд би хүн ер нь нэг өдрийн ялаа гэдэг шиг л 36500 өдрийн амьтан юм байна даа л гэх гээд байна. Нэг жил гэдэг үнэнэдээ их бага хугацаа юм шиг санагдлаа. Гэхдээ энэ хүн хүний л ямар бодолтой байдгаас шалтгаална л байх л даа тийм үү?

1 Сэтгэгдэл:

ing club of SFE said...

he he ene chini harin unen ium bn shd bodood l bdag bsiin