Өнөөдөр тест уншиж байгаад нэг мэдэхгүй асуулт гараад түүнийг таах ч биш бодож бөглөх ч биш 2-ийн хооронд сууж байгаад хажуугаар нэг бодол орж ирлээ. Манай философийн багш ҮНЭН гэж юу байдаг талаар хэлэхдээ байгаль дээр үнэн гэж байдаггүй юм гээд л аймаар том том юм яридаг байсан тэр үед санагдсан юм л даа. Бид л нэг тийм тоглоомын дүрэм дандаа зохиодог юм байна. Нөгөө нэг Чойномын шүлгэн дээр гардаг даа. Хэрэгтэй хэргэгүй хууль зохиож Түүнийгээ баталж Хэтэрхий бөх шорон барьж Хэрэг тарьж өөрөө ордог . . . гэдэг ш дээ тэ? Үүнээс л харахад дандаа л ингэж ойлгоно, ийм дүрмээр хийнэ гээд л маш олон дүрэм байдаг юм байна. Магад 5+5=10 гэж биш шаал өөр юм байсан бол тэрүүгээрээ л байх байхгүй юу тийм ээ. Түүн шиг бид эхнээсээ л ийм байна тийм байна гээд л онол туугаад байдаг яг үнэндээ түүнийг ямар өнцгөөс харж байна гэдгээс л шалтгаалах болж таарлаа.
Тэгээд ер нь МЭДЛЭГ-т л үнэн гэж байдаг гээд яриад байдаг нь зөв л байх шиг байгаа юм. Ингээд хөөгөөд яваад байвал хүн бүр өөр өөрийн гэсэн дүрэмтэй болчихвол бүгдээрээ зөв яриад байж болох юм байна шүү.Миний бодлоор гэж байгаа бол Миний зөв л гээд ойлгочих юм байна.

Цааш унших...