December 25, 2007

Бүгд л яг зөв яридаг юм байна

Өнөөдөр тест уншиж байгаад нэг мэдэхгүй асуулт гараад түүнийг таах ч биш бодож бөглөх ч биш 2-ийн хооронд сууж байгаад хажуугаар нэг бодол орж ирлээ. Манай философийн багш ҮНЭН гэж юу байдаг талаар хэлэхдээ байгаль дээр үнэн гэж байдаггүй юм гээд л аймаар том том юм яридаг байсан тэр үед санагдсан юм л даа. Бид л нэг тийм тоглоомын дүрэм дандаа зохиодог юм байна. Нөгөө нэг Чойномын шүлгэн дээр гардаг даа. Хэрэгтэй хэргэгүй хууль зохиож Түүнийгээ баталж Хэтэрхий бөх шорон барьж Хэрэг тарьж өөрөө ордог . . . гэдэг ш дээ тэ? Үүнээс л харахад дандаа л ингэж ойлгоно, ийм дүрмээр хийнэ гээд л маш олон дүрэм байдаг юм байна. Магад 5+5=10 гэж биш шаал өөр юм байсан бол тэрүүгээрээ л байх байхгүй юу тийм ээ. Түүн шиг бид эхнээсээ л ийм байна тийм байна гээд л онол туугаад байдаг яг үнэндээ түүнийг ямар өнцгөөс харж байна гэдгээс л шалтгаалах болж таарлаа.
Тэгээд ер нь МЭДЛЭГ-т л үнэн гэж байдаг гээд яриад байдаг нь зөв л байх шиг байгаа юм. Ингээд хөөгөөд яваад байвал хүн бүр өөр өөрийн гэсэн дүрэмтэй болчихвол бүгдээрээ зөв яриад байж болох юм байна шүү.Миний бодлоор гэж байгаа бол Миний зөв л гээд ойлгочих юм байна.


Цааш унших...

December 7, 2007

Монгол Ардын мэргэн үг

Дэлэнт Дээшилж
Уутат уруудна

Санаа бодлоо бичээрэй.Энэ их гоё үг байна.


Цааш унших...

December 5, 2007

Инээдтэй эмгэнэл

Хүн тойрсон маш сонин юмнууд их байна аа цаана чинь. Би саяхан нэг лекцэн дээр суусан юм л даа. Тэндээс би нэг л их гашуун үгийг сонссон. Энэ үг бол ҮНДЭСНИЙ ЭМГЭНЭЛ. Тэр хүн үүгээрээ юуг илэрхийлж байсан бэ гэвэл Хүн амын өсөлт, Өвчлөлт ба Боловсрол, Хүйсийн харьцаа гэсэн 3 зүйлийг маш тод хэлсэн юм.
  1. ДОХ буюу МЭРЭЭС өвчин 2006 онд гаргасан НҮБ-ын тооцоогоор 700 гаруй байна гэсэн байна.
  2. Монгол хүн ханиаднаас эхлээд Хорт хавдар хүртлээ өвчин эмгэг тусаад түүнийгээ эмчлэх гээд, боловсрол мэдлэг олж авах гээд хот руу нэг яваад хөдөө рүү нэг яваад л гээд л дээрээс нь зарим нь гадаад яваад гэсээр байгаад ерөнхйидөө бидний 70% нь байнга л хэсээд байдаг юм байна.
  3. Мөн дээрээс нь саяхан Сингапурт өөрөөсөө доош боловсролтой эрэгтэйтэй гэрлэсэн эмэгтэй хүмүүсийг тусгай шагналаар шагнах хуулийн төсөл өргөн барьсан байна. Энэ нь хөөрхий эрчүүд нь маш бага боловсрол эзэмшдэг бөгөөд охин юм гээд л эмэгтэйчүүдийг сургаад байдаг гэсэн үг л дээ. Харин эцэстээ энэ нь баахан дээд боловсролтой эмэгтэй дунд ба түүнээс доош эрэгтэй болгодог хог юм байна л даа. Манайд ч гэсэн тун удахгүй ийм л болно шүү дээ.
Ингээд л Монгол улсын хүн гэдэг чинь хөөрхийлөлтэй л юм байна л даа ...


Цааш унших...

December 1, 2007

Ширээний ард уу? Шилний ард уу?

Миний ажигласнаар аливаа ажил хэрэг ширээний ард бүтэлтэй болдоггүй цаг нэгэнтээ нүүрлээд байна. Энгийн ажил хэрэг л гэхэд дарга нь ажилтандаа тусгай үүрэг өгөхдөө заавал чи ийм юм заавал хий, сайн хий, зас гэх мэтээр албархаг байдлаар даргархана ч гэмээр юм уу даа, тийм байдалтай тэр ажилтнаас маш сайн юм гараас нь гарна гэж хүлээх утгагүй болсон юм байна. Харин түүний арга эвийг нь олох, эсвэл зүгээр энгийн харилцаатай байх үедээ л чи ингэвэл сайн байна ч гэдэг юм уу? арай өөр хэлбэрээр харилцвал ихэнх хүний араншинд ойр тусдаг байх гэж би боддог.

За ажил хэргийн хувьд ийм байдаг байж. Харин бизнест өнөөдөр мөн л ийм байдал давамгайлаад байна. Эрт дээр үеэс л та бүгдийн мэддэгээр бол баячууд Гольф тоглодог шүү дээ. Энэ энгийн л дээ. Алжаалаа тайлна, энгий харилцаа үүсгэнэ, хамгийн гол нь цаасан дээр тусгаад яриагүй юмаа энд л ярих гэж бизнесмэнүүд ийм тоглоомыг сонгосон байдаг. За улс төр ч ялгаагүй. Харин жижиг энгийн бизнест бол ширээний ард биш шил юмны ард сууж ярилцаж жинхэнэ халуун яриа өрнүүлдэг нь нуултгүй үнэн болж дээ.

Бас л харахад ойлгомжтой юмнууд их байх юм даа. Гэхдээ энэ энгийн зүйл чинь л хүнийг хөтлөөд байх шиг ээ ...


Цааш унших...