Та хэн нэгэнд уур чинь хүрээд, тэр хүн чамайг ойлгохгүй, эсвэл чи түүнийг ойлгохгүй, бөөн асуудал үүсээд л амьдрал арзайгаад л ирэх үед зөвхөн тэр муу ДУРАК уншаасай гэмээр пост бичмээр санагддаг уу?
Би алээ дээрээс хойш л хэн нэгэнд гомдоод, тэр хүн хэтэрхий хувиа хичээгээд, би тэр хүний төлөө ямар их зүйл хийж байсныг тэр мэдэхгүй над руу нулимбал би тэрнийг ухаартал нь пост хийгээд зөвхөн чамд гээд хэлчих юмсан, тэгж нэг дотроо онгойлгох юмсан гэж бодоод л яваад байж.
Саяхан харин иймэрхүү юм давтагддаг юм байна. Миний сайн л найз доо гэж боддог хүн маань намайг ойлгосонгүй. Ойлгохыг хичээсэн ч юм уу, түүнийг нь би мэдрээгүй ч юм уу бүү мэд ээ.
Гэхдээ намайг бас хэн нэгэн нь ингээд л хэлээд явж байгаа гэдэгт бага зэрэг итгэж байна. Хаа очиж би өөрийгөө өгөө авааны ёсыг бага зэрэг гадарладаг, эцэг эхийн, анд нөхдийн тус дэм энээ тэрээ гэдэг юмыг зах зухаас нь амссан гэж бодоод байдаг юм. Гэхдээ энэ бүгд миний яриад байгаа сэдвийн хүрээнд юу ч биш л дээ. Бурхан дээрээс за юун сүртэй юм бэ дээ гээд л шоолж байгаа байх даа.
За тэгээд заавал миний хүлээлт таарах албагүй шүү дээ гэж ойрд боддог болсон. Тэр хүн ямар нөхцөлд байсан болоод намайг ойлгох гэж хичээсэн ч болоогүй юм билээ тийм ээ найзууд аа...

4 Сэтгэгдэл:
нээрээ, итгэж явсан найз маань намайг ойлгохгүй байх тэр мөч аймшиг. яг л тэнгэр хөмрөөд ирсэн мэт болно. тэгээд дахин түүнийгээ найз гэж хүлээж авч чадахгүй болдог юм байна лээ.
Хэн юм бэ хэн юм бэ?
Магноли
Харин тийм ээ. Хүн гэдэг тийм л итгэмтгий амьтан юм шиг байгаан. Чи их гоё зүйрлэл хэлсэн байна шүү.
Сайханаа
Чи биш ээ. Чамайг тэгэх юм бол би харин өршөөхгүй байх шүү. Хэ хэ наргиа байлаа. Бидний хооронд ийм юм битгий л болоосой доо тэ
Hen be hen ter chini heleed ali l da nadad?
Post a Comment