March 21, 2008

Таталцлын хууль ... :-)

Энэ Исаак гээч эр их залхуу эр байсан гэж хүмүүс ярьдаг. Харваас залхуу баагий байгаа биз дээ.
Энэ нөхөр уг нь лут амьтан л даа. Хамгийн энгийн бидний мэддэгээр Таталцлын хуулийг нээсэн гэдэг юм л даа. За тэгээд тодорхой интеграл энэ тэр гээд баахан юман дээр жаалхүүгийн нэр байдаг юм билээ.
Нэгэн сайхан нартай өдөр авгай нь гэрийн ажил хийлгэх гээд үглээд, манай хүн өөрөө залхуу нь хүрээд модны сүүдэр дор сууж байтал бурхан дээрээс нь нээлт хийлгэх санаатай алим шидэхгүй юу. Мань хүн залхуу юм чинь аваад л идчийшдээ мэдээж. Тэгээд авгай нь байн байн дуудаад байхаар нь бултах санаатай надаа саак санаа төрлөө энээ тэрээ гэж худлаа бурж байгаад аргаа барахдаа дэлхий дээр таталцлын хууль гэж байдаг энэ нь иймэрхүү хуультай энээ тэрээ гээд бурхны санааг сарааччихгүй юу даа. Ингээд л бидний хэлээд байдаг бүх ертөнцийн таталцлын хууль гэдэг юм нээгдчихсэн юм билээ. Залхуурж зугтааж явхад нь л бурхан туслаад нэрд гарчихаж л дээ энэ хүү.
За энэнээс гадна бас нэг ийм түүх байдаг юм. Яасан бэ гэвэл нэг нөхөр барилгын хажуугаар явж байтал бурхан биш барилгачин санаандгүй толгой дээрээс нь тоосго шидчихэж л дээ. Тэгтэл тэр нөхөр чад хийхгүй юу... Тэгээд юу болсон гээч... ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН АЮУЛГҮЙН ДҮРЭМ бий болсон гэдэг. Гэхдээ энийг хүмүүс зүгээр л өөрсдөө зохиоцон гэсэн.
Аль аль нь юм толгой дээрээс унасан байгаа биз дээ хэ хэ. Лайтай хууль шүү энэ таталцлын хууль чинь...

0 Сэтгэгдэл: