March 27, 2008

Some Fun :)

******
See you ---------- Харнаа чамайг
Come on baby --- Бацаанаа хүрээд ир
All right ----------- Бүгд баруун тийшээ

******
Хоёр хөдөөний хүүхэн яриж байтал нэг нь нөгөөдөө Хотын ганган хүүхнүүд сүүлийн үед 'Ү' үсгээр эхэлсэн үгийг 'Ю' үсгээр элүүлж хэлдэг болчихжээ гэтэл нөгөөх нь ЮНЭН ҮҮ? гэж асуужээ...

******
Нэг хянагч дээр үед дэлгүүрүүдийн лангууны ариун цэвэр шалгаж ирээд тайлан тавихдаа ингэж байна гэнэ
- Энэ худалдагч нарын доодох нь арай дэндүү бохир байна аа.Зарим нь бүр өмхийрчихсөн байна ш дээ (лангууны доорх гэж байгаа нь)...

******
Бас нэгэн төлөөлөгч сумын төвийн номын сангийн үйл ажиллагааг шүүмжилж номыг хяналт муутай сул олож байна гэж хэлэхдээ ийнхүү хэлжээ
- Номын санч хүүхэн нь сул юм аа сул юм. Хэтэрхий сул юм. Би сул юм чинь яаж зүгээр байхав гээд Хусчий гээд тэгсэн жиримсэн гээд хусуулдгүй ээ... Дараа очиход ийм сул байвал шууд хусна аа гэжээ.


Цааш унших...

March 21, 2008

Таталцлын хууль ... :-)

Энэ Исаак гээч эр их залхуу эр байсан гэж хүмүүс ярьдаг. Харваас залхуу баагий байгаа биз дээ.
Энэ нөхөр уг нь лут амьтан л даа. Хамгийн энгийн бидний мэддэгээр Таталцлын хуулийг нээсэн гэдэг юм л даа. За тэгээд тодорхой интеграл энэ тэр гээд баахан юман дээр жаалхүүгийн нэр байдаг юм билээ.
Нэгэн сайхан нартай өдөр авгай нь гэрийн ажил хийлгэх гээд үглээд, манай хүн өөрөө залхуу нь хүрээд модны сүүдэр дор сууж байтал бурхан дээрээс нь нээлт хийлгэх санаатай алим шидэхгүй юу. Мань хүн залхуу юм чинь аваад л идчийшдээ мэдээж. Тэгээд авгай нь байн байн дуудаад байхаар нь бултах санаатай надаа саак санаа төрлөө энээ тэрээ гэж худлаа бурж байгаад аргаа барахдаа дэлхий дээр таталцлын хууль гэж байдаг энэ нь иймэрхүү хуультай энээ тэрээ гээд бурхны санааг сарааччихгүй юу даа. Ингээд л бидний хэлээд байдаг бүх ертөнцийн таталцлын хууль гэдэг юм нээгдчихсэн юм билээ. Залхуурж зугтааж явхад нь л бурхан туслаад нэрд гарчихаж л дээ энэ хүү.
За энэнээс гадна бас нэг ийм түүх байдаг юм. Яасан бэ гэвэл нэг нөхөр барилгын хажуугаар явж байтал бурхан биш барилгачин санаандгүй толгой дээрээс нь тоосго шидчихэж л дээ. Тэгтэл тэр нөхөр чад хийхгүй юу... Тэгээд юу болсон гээч... ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН АЮУЛГҮЙН ДҮРЭМ бий болсон гэдэг. Гэхдээ энийг хүмүүс зүгээр л өөрсдөө зохиоцон гэсэн.
Аль аль нь юм толгой дээрээс унасан байгаа биз дээ хэ хэ. Лайтай хууль шүү энэ таталцлын хууль чинь...


Цааш унших...

March 12, 2008

Босоо бичиг мину . . .

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол Хэл гэдэг чихэнд үнэхээр сайхан сонсголонтой. Тэртээ нэгэн цагт Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар хэлэлцээр явагдаж байхад АНУ-ын төлөөлөгч энэ улс өөрийн гэсэн Хэл соёлтой юм уу гэж асуусны хариуд мэдээж байгаа юмыг байгаа л гэнэ биз дээ. Тэгтэл нөгөө төлөөлөгч энэ тэгвэл хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй л асуудал байна ш дээ. Юуг нь бодоод яриад байгаа юм бэ гэж асуугаад гайхаад байсан гэдэг.
Монгол бичиг гэдэг өөрөө үнэхээр гайхамшигтай зүйл гэдэг нь харваас л илт мэт байна. Бас нэгэн эрдэмтэн Босоо Монгол бичгийг уншихад ТИЙМ ТИЙМ гэж толгой дохих нь бахдалтай гэж хэлсэн байдаг.
Босоо Монгол бичгээ сахин хамгаалах талаар би бага сага юм хийдэг л дээ. За гэхдээ энэ сүйдтэй юм биш дээ. Зүгээр л Хүмүн Бичиг гэдэг сониныг захиалдаг. Харин тэр маань сүүлийн 2 сард таг л байна. Хэ хэ


Цааш унших...

March 7, 2008

Монгол Төрийн сүлдтэй мөнгө ...

Энэ мөнгө гэгч эд хаа сайгүй хэвтдэг боллоо. Аль үед ямар чөтгөр нь хэдий үед шүтлэгтэй зүйл дээрээ мөнгө тавих ёсыг гаргаа бол доо. Хөөрхий муу төрийн минь сүлд өршөөг гэдэг ард түмний минь төрийн сүлдтэй мөнгө нь дурын өндөрлөг болгон дээр, дурын гандангийн эд зүйлс дээр байх юм аа.


Цааш унших...